”Исгэлэн жимс” Агий хамтлагаасаа гарах уу

2012/10/04
Share |
Хүмүүс: Агиймаа | 
”Исгэлэн жимс” Агий хамтлагаасаа гарах уу

 Монголын рок попын хамгийн царайлаг эмэгтэй дуучинаар тодорсон Киви хамтлагийн Агий тун удахгүй хамтлагаасаа гарч магадгүй аж. “Киви” хамтлагт орохоосоо өмнө “Монгол модель” агентлагт загвар өмсөж мэргэжлийн хэд хэдэн тэмцээнээс шагнал хүртэж байсан тэрбээр Ц.Намуунтай багын найзууд бөгөөд Агийг хамтлагтаа авах саналыг продюсер Ангирмаа Намуунаагаар дамжуулан хэлүүлж байсан аж. Агий ч саналыг нь хүлээн авч продюсер Ангирмаад дуулж, бүжиглэж шалгуулснаар энэ хамтлагт орох эрхээ олж авчээ. Тэрбээр “Би бусдаас илүү өөр байж чадна. Энэ миний хүсэл мөрөөдөл. Тийм учраас надад хамтлагийн гэрээ зөрчих ямар ч асуудал гарахгүй” гэж хэлэн “Киви”-д орж байсан гэдэг. Гэхдээ Киви хамтлагийн ази төрхтэй бүсгүйчүүд ээлжлэн солигддог бичигдээгүй хууль гэлтэй. Байсхийгээд л солигддог шалтгааныг “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа тайлбарлахдаа “Энэ бол бодлогын хэмжээний асуудал, кивигийн гол исгэлэн нь байнга солигдох учиртай, нэг л хэвийн байх уйтгартай биздээ” гэж хэлсэн. Тэгвэл ”Киви” хамтлагийн ”исгэлэн жимс” хэмээн нэрлэгддэг Агий төд удалгүй өөрийн байр сууриа хэн нэгэнд тавьж өгөх нь ойлгомжой боллоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.