Хүмүүс: |
"Эрхэм Зиндаа" булангийнхаа энэ удаагийн зочноор Шведийн Орифлэйм компаниар овоглогдож олноо алдаршсан хатагтай Г.Оюунгэрэлийг урилаа. Түүнтэй сүүлийн үед нийгэмд багагүй шуугиан дэгдээж буй Бумбын эриний шилжилт, дэлхийн соронзон орны өөрчлөлт, сонгуульд нэр дэвшсэн шалтгаан, сүлжээний бизнес, хувийн амьдрал, үзэл бодлынх нь талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Тэрбээр 10 дугаар сарын 7-нд “Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя” лекцээ унших гэж байгаа билээ.
- Таны лекцийн талаар яриагаа эхлэх үү?
- Намайг Орифлэйм хийж байснаар нь Монголчууд мэднэ. Би энэ бизнесээ охиндоо өв залгамжлуулан шилжүүлж өгсөн. Гэсэн ч хүмүүс намайг Орифлэймийн Оюунгэрэл гээд нэрлээд дадчихсан болохоор Орифлэймийн бизнес хийдэг, будаг шунх, мөнгө төгрөг л ярьдаг байх гэж ойлгодог.
Хувь хүний өөрийнх нь төрөлхийн чанар гэж байдаг. Тэр утгаараа би бизнесийн салбараас их хол хөндий хүн юм аа даа. Намайг эрдмийн мөр хөөсөн хүн гэж хэлбэл илүү таарах юм болов уу гэж би боддог.
Бид их олон юм мэддэг ч ХҮН гэдгийнхээ учрыг олохгүй байсаар дэлхийн хүн төрөлхтний 99 хувь нь энэ хорвоог орхидог юм байна гэдгийг Орифлэймийн бизнес хийгээд хэсэг хугацааны дараа ойлгосон. Өөрийгөө бүрэн ашиглаж чадахгүй, хүн гэдэг энэ агуу бодгалийн мөн чанарыг ойлгоогүй учраас хүн төрөлхтөн зовлондоо шаналж, гачигдаж дутагдаж, амьдралын саад бэрхшээлд сөхөрч унаад явдаг юм билээ.
- Та ХҮН-ийг хэзээнээс судлах болов?
- Канад гаралтай Америкийн иргэн дэлхийн тэрбумтнуудын нэг Брайн Трейси гэж хүн байдаг. Тэр хүн 26 насандаа метронд цаасан хайрцаг давхарлаж унтдаг, монголоор бол траншейны хүн байж л дээ. Гэтэл тэр өнөөдөр саятнуудыг үйлдвэрлэдэг, хүмүүсийг аз жаргалд хүргэдэг хүн болсон. Тэр хүний нэг номыг уншиж байтал “Хүн амьдралдаа өөрт заяагдсан авьяас билэг, чадварын ойролцоогоор 0,1 хувийг ч ашиглаж чадахгүйгээр үхдэг” гэж бичсэн байсан. Тэгэхээр 99,9 хувийг ашиглахгүй байна гэсэн үг ш дээ. Хүмүүс “Би хоёр гурван дээд сургууль төгслөө, 50-60 нас хүрлээ, ийм тийм ажил хийлээ, миний эрч хүч харьж байна, мэддэг юмаа бүгдийг нь шавхсан” гэж ярьдаг. Гэтэл энэ маань биш байлаа. Дэлхий дээр Чингис хааныг өөрийгөө хамгийн өндөр түвшинд ашиглаж чадсан хүн гэж үздэг юм билээ. Өөрт заяагдсан нийт оюуны потенциалын 80 хувийг ашигладаг байсан гэж. Дараа нь Леонардо Да Винчи. Өөрийнхөө бүх зургийг нүдээ аньж зурсан гэдэг. Харж зурсан зураг нэг ч байгаагүй. Анхны уурын тэрэг, оёдлын машиныг зохион бүтээсэн мундаг хүн л дээ. Эйнштэйн өөрийнхөө оюуны потенциалын 10 хувийг ашигладаг байсан гэдэг. Түүний харьцангуйн онолоор дэлхий ертөнцийн оршин тогтнох хуулийн талаар хүн төрөлхтөн мэдсэн. Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийг потенциалынхаа 7 хувийг ашиглаж байсан, төрөлхийн дүлий ч зургаа дахь мэдрэхүйгээрээ ертөнцийг сонсдог байсан гэдэг. Маркс, Энгельс нарыг оюуны потенциалийн нэг хувиа ашигладаг байсан гэж үздэг юм билээ.
- Жирийн хүмүүс хэдэн хувиа ашигладаг бол?
- Жирийн хүмүүс 0,06 хувь орчмыг л ашигладаг гэдэг. Оюуныхаа потенциалын иймхэн хувийг ашиглачихаад өөрийгөө амьдарсан, сурсан, мэдсэн, ертөнцтэй танилцсан гэж үзэхэд их хэцүү. Энэ бүгдийг уншаад би бодож байсан л даа. Миний амьдрал миний хүссэнээр дардан байгаагүй. Амьдралын асар их даваа нугачааг туулж байж өнөөдрийн оргилд хүрсэн. Ганцаардал, мөнгөгүйдэл, өвчтэй бие гээд бүх л зовлон надад байсан. Брайн Трейсигийн номыг анх 2003 онд уншчихаад би их эрч хүч авч байлаа.
- УИХ-ын сонгуульд та Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн. Сонгуульд яагаад нэр дэвших болов?
Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу ...