“Нэгэн нарны доор” хандивын тоглолт болно

2012/10/04
Share |
Хүмүүс:
“Нэгэн нарны доор” хандивын тоглолт болно

МУ-ын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү, жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн хэмээх залуу уран бүтээлч бөөрний дутагдалд оржээ. Тэрээр “Далан худалч” жүжгийн Хүрээ бандийн дүр “Бооцоо” жүжгийн  цагдаагийн дүр “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны гол дүр болох хоёр ихэр Гарьд, Гантулга нар, Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны Манлай эмч зэрэг олон дүр бүтээж, “Сексийн эрх чөлөө” киногоороо олонд танигдсан жүжигчин, кино найруулагч нэгэн юм.

Харамсалтай нь авъяаслаг залуу найруулагч, жүжигчин маань 2009 оноос хойш бөөрний дутагдалд орж, өнөөдрийг хүртэл хүндээр өвчлөөд байгаа юм. Түүнд бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюултай гэдэг мэргэжлийн эмч нарын дүгнэлт гараад байгаа гэнэ.  Тиймээс МУГЖ Л.Жанчивдорж агсаны ууган хүү Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээнд зориулан урлагийн анд нөхөд, ах дүүс нь “Нэгэн нарны доор” хэмээх хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. Энэхүү хандивийн тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 6-ны үдэш “UB palace”-ийн концертын их танхимд ганцхан удаа тоглогдох ажээ.

Тоглолтонд АЖ А.Долгор, МУГЖ С.Батсүх нарын нийтийн дуучид, мөн уран бүтээлийн андууд болох “Дижитал”, “Extacy” тэргүүтэй рок попын хамтлаг дуучид болон “ТВ коктейль”, “Маск” зэрэг хошин урлагийн продакшинууд оролцох аж.

Уншигч авхай та ч бас залуу жүжигчин Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээний зардалд хандив өргөж, сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсвэл 150 100 дугаарт мессеж илгээн, хүндэлдэг жүжигчиндээ хэлэх сэтгэлийн үгээ дайж болох юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.