Хүмүүс: Батшугар | |
Даргын хүүхэд арай л өөр юм аа.Манай улсын хамгийн мундаг төгсөгчид ,хамгийн шилдгүүд Монгол банкинд ордогсон. Гэтэл өнөөдөр эрх мэдэлтэй бол хэн ч хаана юу ч хамаагүй хийж болохоор болжээ. Э.Батшугарыг өмнө нь хаана юу хийж гийгүүлж байсныг нь хэн ч мэдэхгүй ,гэтэл одоо дэд ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийд тухлахаар зэхэж байна. Үнэхээр дэлхийн мөхөл ойртож байгаа юм болов уу гаж сонин үзэгдэл хэтэрхий их үзэгдэх боллоо. Улсдаа ганц банкныхаа ерөнхийлөгчөөр ,учраа мэдэхгүй хүүхдийг томилж байгаа нь дэндүү өрөөсгөл шийдвэр мэт санагдана. Монгол банкинд ажиллахаар хичээн суралцаж буй ,мундаг залуусын зорилгыг мохоосон томилгоо боллоодоо.