Хүмүүс: |
Сүүлийн үед цахим хуудсуудаар жүжигчин Б.Хуланг өвөрлөгч орны эртэй дэр нэгтгэсэн талаарх мэдээлэл нэлээдгүй цацагдах боллоо.”Х-Түц” хамтлагаасаа хөөгдөж,дорвитой уран бүтээл хийхгүй яваа жүжигчин бүсгүй ийнхүү харийн бэр болох гэж байгаа бололтой.Түүний энэ удаагийн сонголт нь 60 гаруй настай Соёлтхүү хэмээх өвөрмонгол эр юм.Түүгээр ч барахгүй Б.Хулан өдгөө 5 сартай жирэмсэн гэнэ. .Харин Монголын цуутай, сайхан бүсгүйчүүдийн нэг Б.Хуланг авч суусан өвөрлөгч эрийн тухайд нэлээд хүүхэмсэг нэгэн гэнэ. Хятад, Монгол бизнесменүүдийг холбож, бизнес жуулчлалаар мөнгө олдог Соёлтхүү нь 60 насыг хэдийнэ зооглосон ч манай урдаа барьдаг хөөрхөн бүсгүй Б.Хуланг авч суусан нь нэлээд жаатайг харуулж байгаа юм. Гэхдээ мөнгөнд нь л хууртаж суулаа гэх томъёолол Б.Хуланд зохихгүй болов уу. Ядаж л рекламанд тоглож, байгаа авъяасаа худалдаад идчих чадалтай Б.Хулан мөнгөөр дутахгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр 60 настай өвөрлөгч эрд сэтгэл алдарсан гэвэл бас л итгэмгүй. Халх Монголын ханхар сайхан эрчүүд хаа сайгүй байхад өвгөрсөн өвөрлөгч эрд Б.Хулан сэтгэл алдарч явах нь юу л бол. Тэгэхдээ үр хүүхдийг нь төрүүлэх дээрээ тулж, хэвлийдээ тээж яваагаас үзвэл Б.Хуланг татах ямар нэгэн хүч Соёлтхүүд байдаг бололтой. “Black Morgan” хэмээх компанид ажилладаг Жавхлан гэдэг залуутай ханилж, хөөрхөн охинтой болсоноо гайхуулж суусан Б.Хулан ийнхүү өвөрлөгч эртэй хоёр дахь амьдралаа зохиожээ. Ийнхүү сайхан бүсгүйчүүд маань урд хөршийн бэр болсоор...