Их аварга Д.Дагвадорж өөрийн биеэр очиж, М.Наранбаатараас уучлал гуйж, цагдаагийн байгууллагад гомдолгүй хэмээн мэдүүлэхийг хүсчээ

2012/10/09
Share |
Хүмүүс:
Их аварга Д.Дагвадорж өөрийн биеэр очиж, М.Наранбаатараас уучлал гуйж, цагдаагийн байгууллагад гомдолгүй хэмээн мэдүүлэхийг хүсчээ

Японы мэргэжлийн сумогийн 68 дэх их аварга Асашёрюү Д.Дагвадоржын танхайрлын хэргүүд хэрээс хэтэрч тоогоо алдсан гэж хэлэхэд болно. МУ-ын арслан Х.Мөнхбаатарын толгойг хутгалсан, УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн машиных нь дугуйг хутгаар сийчиж, хагалсан, ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдааг зодсон, жүжигчин П.Эрдэнэзааныг ухаан алдтал цохисон гэх хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг аж. Тэгвэл их аваргыг  Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Түүнийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн баярт МҮОНТ-ийн захирал М.Наранбаатартай таарахдаа ах Д.Сумьяабазарыг нь УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй хэмээн зодож гэмтээсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.Гэвч нэг хэсэг Д.Дагвадоржийн утас нь холбогдохгүй, олдохгүй байна гэх мэтчилэн цагдаагийн байгууллагаас хайж, эрэл сурал болсон.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр их аварга Д.Дагвадорж өөрийн биеэр очиж, М.Наранбаатараас “Ийм хэрэг гарсанд харамсалтай байна” хэмээн албан ёсоор уучлал гуйж, цагдаагийн байгууллагад гомдолгүй хэмээн мэдүүлэхийг хүсчээ. Тиймээс Д.Дагвадоржид холбогдох хэрэг хаагдах талаар яригдлаа. Гэвч уучлал гуйснаар энэ хэрэг хаагдахгүй аж. Хуулийн дагуу шүүхээр шийдүүлэх ёстой юм байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.