Хүмүүс: Намбар Энхбаяр | Ц Мөнх-Оргил | |
“ТВ9” телевиз анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нилээдгүй хугацаанд үзэгчдэд хүрч, өөрийн гэсэн үзэгчтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон Монголын тэргүүлэх телевизүүдийн нэг билээ.
Саяхнаас тус телевизийн удирдлага солигдох талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болсон. Чухам ямар шалтгаанаар “ТВ9” телевизийн захирал Ц.Энхбатыг ийнхүү ажлаас нь халах болсон нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр авилга авч, хууль бусаар олж авсан гэх телевизээ алдахаас айсан уу Хуульзүйн сайд асан Ц. Мөнх-Оргилийн мэдэлд шилжүүлсэн гэх яриа ордоноор шуугих болжээ. Одоогоор тус телевизийн удирдлагаар Долгор хэмээх бүсгүй томлигдсон бөгөөд хуульзүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын ойрын хамаатан гэх “бор шувуу” нисч байна. Ийнхүү шудрага ёсыг өмгөөлж хамгаалдаг байсан “ТВ9” телевиз МАН-ын мэдэлд шилжиж байгаа нь ямар учиртай вэ.