Хүмүүс: Бямбадорж | |
"Монгол тулгатны 100 эрхэм" үзэгч олонтой нэвтрүүлэг болоод буй. Монголын нэртэй, алдартай, хийсэн бүтээсэн зүйлтэй эрхэмүүдийг урьж оролцуулдаг. Тус нэвтрүүлэгт өчигдрийн дугаарт Сүмогийн 68 дахь их аварга Ч.Дагвадорж уригдан оролцлоо. Тэрбээр Японы сумод Монголынхоо нэрийг дуурсгаж яваа шинэхэн аварга болсон Ама Бямбадоржийн талаар нэгэн онигоо ярьсан юм. Шинэхэн аварга Ама чөлөөт цагаараа ном их уншдаг гэнэ. Нэгэн удаа ном уншиж сууснаа “Дагваа ахаа, энэ Алла пугачева чинь монголд их зүйл хийсэн юм байна шүү” гэв.
Үүнийг сонсч суусан Дагваа аварга “Оросын дуучин уу. За юу хийсэн байна? Гэтэл Ама уншиж байсан номноосоо нүдээ салган “Алла пугачева чинь монголын хүүхдүүдэд номын сан, хүүхдийн ордон гээд их зүйлийг бүтээж өгсөн хүн байна шүү” гэхэд гайхсан Их аварга “Ямар Алла пугачеваг яриад байна” хэмээн гайхтал Ама хэнэггүй ч үгүй “Яагаав, Цэдэнбал даргын эхнэр Алла пугачева” хэмээн суусан гэнэ.