Дуучин Хаянаа Баянзүрх дүүрэгт дахин даагаа нэхнэ

2012/10/12
Share |
Хүмүүс:
Дуучин Хаянаа Баянзүрх дүүрэгт дахин даагаа нэхнэ

"Чи хөөрхөн" гээд л эвлэгхэн хоолойгоор дуулдаг, дуулсан дуу бүр нь хит болдог дуучин Хаянаа сүүлийн үед олны хэл аманд өртөх болсон билээ. Хамтлагийнхаа ойн босгон дээр цагдаагийн хаалга татаж, үнэнч фэнүүдийнхээ  урамыг хугалсан дуучин залуу ИТХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн аж. Хаянаа нийгмийн идэвхтэйн зэрэгцээ намын дэргэдэх залуучуудын байгууллага болон төрийн бус байгууллагад сонгуульт алба хашдаг байсан юм. Гэхдээ А.Хаянхярваа сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа нь анхных биш. Өмнө нь 2008 оны нийслэлийн ИТХ-ийн сонгуульд нэр дэвшихээр сэтгэл шулуудсан ч бүтэлгүйтсэн удаатай. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр залуу дуучин Баянзүрх дүүрэгт дахин даагаа нэхэхээр шийдсэн энэ ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.