Хүмүүс: Б Арго | |
Дэлхийн 25 хэл мэддэг хэмээн өөрөө өөрийгөө байнга рекламддаг Арго багш Гиннесийн дээд амжилт тогтоох гээд зүтгэж буй. Ганцхан жилийн дотор 25 орны хэлийг бие даан сурсан гэж ярьдаг Арго багш сурах бичиг номын дэлгүүрт борлуулалтаараа Баабарыг ардаа орхиж бестселлерээр байнга шалгардаг. Тэрээр Чингисийн хар тугны тахилгач, зурхайч, Ард түмний гавъяат зэрэг олон гуншинтай нэгэн. Сүүлийн жилүүдэд уул овоо тахиж бөө мөргөл хийн зурхайн ном хэвлүүлэх болсонд нь хүмүүс тийм ч таатай хандахгүй байгаа. Харин Арго багш уул овоо тахиж олон бурхадыг амилуулж яваагаа "Монголчуудыг зовлонгоос нь аварч байна" гэж тайлбарладаг ажээ.
Урьд нь хоёр ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн Арго багш олон жил номын мөр хөөсөөр цагаан солио туссаныг галзуу солиотой хүн гэж эндүүрдэг аж. Нэг хэсэг манайдаа алдартай мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Арго багш гурав дахь амьдралаа зохиож өөрөөсөө олон насаар дүү, сайхан бүсгүйг ханиараа сонгосон. Түүний гэргий нь Шашин судлаач мэргэжилтэй, Удган хүн байдаг аж. “Дугуй дугуйгаа олно гэдэг. Миний оюун ухааныг хүндэтгэж, хайрлаж, ар тал болж явдагт талархдаг. Эрийн сайнд явдаггүй. Сайн ханийн буянд амьдардаг”хэмээн эхнэрээ магтан ярих дуртай Арго тун удахгүй шинэхэн хүнээ хулээж явах гэж байгаа аж. Өмнө нь эхнэрээ нярайлахад дэргэд нь байсан мань эр сандарсандаа нэр хүндтэй эх барих эмчийг заамдан авч хүртэл хэрэг мандаасан удаатай. Харин энэ удаад хэрхэх юм болдоо.