Хүмүүс: |
Бараг өдөр болгон хоригдлууд оргодог боллоо.Энэ юуны дохио вэ? Хууль хяналтын байгуулгынхан үнэхээр ажлаа муу хийж байна.Хамгийн хачирхалтай нь дандаа чанга дэглэмтэй хорих ангиас хоригдлууд толгой дарааллан оргох боллоо. Хуяг,хянагч нар тэдгээр хоригдлуудыг оргож байхад хаан юу хийж байсан байх вэ? Өндөр харуул хамгаалалтаас зугтаж ,тэрчлэн нийслэлрүү орж бүгсэн байхыг бодоход нэлээд эртнээс зохион байгуулжээ. Хоригдлуудаар газар шорооны болон,барилгын ажил байнга хийлгэдэг нь тэдэнд оргох таатай боломж олгодог бололтой.Хорих ангиасаа хол барилга барихаар ирсэн хоригдлууд лав сайн санаж тал газрыг зорихгүйн лавтай. Энэ он гарсаар “Мааньт”-ын хорих 415-дугаар ангиас 6 хоригдол оргосон байна. Дандаа онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ,олон жилийн ялтай гэмт хэрэгтнүүд. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад уржигдар Мааньтын хорих ангиас 4 хоригдол оргосон бөгөөд 3-ыг нь одоогоор барьсан бол нэг хоригдлыг одоог хүртэл эрэн сурвалжилж байна.Түүнчлэн Тоосгоны гэх 409-р хорих ангиас гурван хүн оргоод 4 хоногийн нүүрийг үзэж байна. Хоригдлууд дандаа нийслэлд орогнож байгаа нь ард иргэдийг айдаст автуулж байна. Ноцтой гэмт хэрэг хийгээд шоронд орлоо гэнэ, бас нэгэн өдөр нь орголоо гэх юм.Энэ ард түмэн чинь хэндээ итгэж ,ямар хуулийн байгуулгаар хамгаалуулах вэ.Дээдэх нь суудалаа олохгүй бол доодох нь гүйдэлээ олохгүй гэгчээр даргууд нь дээрүүгээ суудалаа булаацалдаж суух хойгуур албад нь ажлаа хийхгүй хоригдлууд нь оргосоор байх уу?