“Мөрөөдлийн театр”-ын фэнүүд “Тусгаар тогтнолын ордон”-г “нураах нь”

2012/10/13
Share |
Хүмүүс:
“Мөрөөдлийн театр”-ын фэнүүд “Тусгаар тогтнолын ордон”-г “нураах нь”

Монголын драмын урлагын хамгийн отгон театр ч “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай”, “Их ид шидтэн” драмын жүжиг, “Миний ээжийн дайсан” уран сайхны кино зэрэг олон уран бүтээлээр үзэгчдийн “цангааг тайлж” амжсан. Харин энэ удаад “Мөрөөдлийн театр”-ынхан үзэгчдийг “Амьдрал өөрөө бэлэг” шоугаараа байлдан дагуулаад байгаа билээ. Уг тоглолтонд тус театрын хамт олноос гадна жүжигчин Ааяа буюу Ж.Алтанцэцэг оролцож байгаа нь үзэгчдэд маш том бэлэг болж байгаа юм. “Мөрөөдлийн театрын” уг уран бүтээлд хоёр зохиолч, хоёр найруулагч, хоёр зураач ажиллаж буйгаараа онцлогтой. Ингэснээр үзэгчид “Амьдрал өөрөө бэлэг”-ээс хоёр өөр мэдрэмжийг авах гэнэ. Тиймээс тус тоглолтыг зорих үзэгчдийн цуваа хөвөрсөөр байгаа бөгөөд “Тусгаар тогтнолын ордон” Мөрөөдлийн театраар амьсгалж, өдөр бүр үзэгчдийн хөлд дарагдсаар байгаа юм. Үзэгчид ч ам сайтай байгаа бөгөөд тоглолт эхлэхээсээ дуусан дуусталаа үзэгчдийг ёстой л нэг доргиож байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.