Хүмүүс: Найдан Түвшинбаяр | Наран | А Хаянхярваа | Ж Алтанцэцэг | Батмөнх Сарантуяа | Төмөр Ариунаа | |
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н. Түвшинбаяр өөрийн хайртай гэргий болох Б. Оюунбилэгийн хамт энэ сарын 12, 13-нд “UB Palace”-т болсон “Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын “Чи минь байгаа болохоор” тоглолтонд хүрэлцэн ирж, хүндэтгэлийн суудалд заларсан байлаа. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн аваргын гэргий тун удахгүй нярайлах гэж байгаа болоод ч тэр үү үнэхээр үзэсгэлэн төгөлдөр төрхтэй харагдаж байсан юм. Хосууд хоёр бяцхан хүүтэй бөгөөд том хүү Манлай нь хоёр нас найман сартай, бага хүү Мандах нь ой гарантай юм. “Ханийгаа хэзээ ч солихгүй. Миний амьдралын хамгийн том бэлэг үр хүүхэд, хань минь билээ” гэж хэлсэн аварга тус тоглолтын нэгэн чимэг байсан төдийгүй, гал халуун хайрандаа умбаж байгаа шинэхэн хосууд шиг харагдана лээ.