Чинбаа үнэхээр ”од” юм байна

2012/10/15
Share |
Хүмүүс: Чинбат | 
Чинбаа үнэхээр ”од” юм байна

Хөгжимчин Чинбаагийн нүсэр тоглолтын талаар мэдээлэл хэднийнээ Монгол түмний дунд шуугиан дэгдээж, тоглотыг хуруу даран тоолон хүлээж буй хүмүүс олон ажээ. Түүний энэ сарын  17, 18, 19-нд болох тоглолтын билет дуусч байгаа бөгөөд билетний эрэлд гарсан хүмүүс энд, тэнд таарах нь Чинбаа үнэхээр Монголдоо нэртэй од хөгжимчин юм гэх сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ. Хаа хол  Монголын баруун хязгаар Ховд аймгаас түүний тоглотыг зорин ирж үзэхээр хэд, хэдэн билет захиалаад байгаа гэнэ. Ийнхүү ард олныг хуйлруулж, хайлуулж буй хөгжимчин Чинбаа Монголдоо дахин давтагдашгүй сайхан тоглолт үзүүлж, үзэгч олноо хөгжмийн сайхан аязуудаараа уяраан баясгана гэдэгт найдаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin hotiin uuguul chinbaadaa bayr hurgei
IP:103.26.194.50  2013-12-12 12:12:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 9912-3334 утсаар хүлээн авна. тэмдэгт.