Жүжигчин Г.Нарансолонго хадам ээжээ шоконд оруулжээ

2012/10/17
Share |
Хүмүүс: Нарансолонго | 
Жүжигчин Г.Нарансолонго хадам ээжээ шоконд оруулжээ

"Х Түц" хамтлагийн жүжигчин Г.Нарансолонго, өөрөөсөө нэлээд дүү, хамтлагийнхаа жүжигчин С.Тэмүүжинтэй дэр нэгтгээд нэлээдгүй хугацааг ардаа орхилоо. Хар, цагаан хэл ам, хов жив нилээдгүй дагуулсан хосууд нэг хүүтэй болсон бөгөөд Анар-Од хэмээх содон нэрийг хайрласан.  Тэгвэл жүжигчин бүсгүй нь талаар сүүлийн үед таагүй мэдээлэлүүд цацагдах болжээ. Г.Нарансолонгын хувьд өмнө нь амьдрал зохиож байсныг төдийлөн хүмүүс мэдэхгүй. Тэрбээр анхны нөхрөө гадаад байх хойгуур С.Тэмүүжинтэй жиг ургуулсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарчээ. Тодруулбал Г.Нарансолонго нөхрөө Австри улсад байхад хамтлагийнхаа жүжигчин залуутай дотносож, хөл хүнд болсон бөгөөд экс хадам ээжээсээ тас нууж байгаад төрсөн аж. Гэтэл бэрээ эмнэлэгт эргэхээр очсон хадам ээж нь хүүгээс нь огт өөр хүний хүүхдийг тэвэрч зогсох Г.Нарансолонгыг хараад шоконд оржээ. Урлагийнхан дотроо “ариун цэвэр” гэгддэг Г. Нарансолонго ёстой л “дуугүй хүний доодох нойтон” гэгч юм болсон юм байх. Түүгээр ч зогсохгүй гэдсээ хараахан томроогүй байхад хадам ээжээсээ 10 мянган ам.доллар зээлсэн байна. Харин хадам ээж нь “Хүний үрс адилхан. Тэр мөнгийг хүүд нь л өгсөн хэрэг” хэмээн эх хүний уужуу сэтгэлээр хандсан аж.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.