ҮНДЭСТНИЙ ХООЛЫГ ҮНДЭСТНИЙ РЕСТОРАНУУДАД ЗООГЛОХ ТОЙРОН АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2012/10/17
Share |
Хүмүүс:
ҮНДЭСТНИЙ ХООЛЫГ ҮНДЭСТНИЙ РЕСТОРАНУУДАД ЗООГЛОХ ТОЙРОН АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Домогт Нүүдэлчдийн Давтагдашгүй Жороороо зочид, үйлчлүүлэгчдийнхээ хэзээний танил болсон Номадсын сүлжээ ресторан 10 жилийн ойгоо угтаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн Кавказ үндэстний  болон  FELICITA Итали ресторануудыг нээж ээлжит урамшуулалт, үйлчилгээгээ эхэллээ.

 

Үндэстний хоолыг үндэстний ресторануудад амтархан зооглох боломжийг эрхэм үйлчлүүлэгчдээ олгохоор Орос, Славян үндэстний Славянский Базар ресторан, Итали хоолны Felicita ресторан болон Кавказ ресторануудаар тойрон аялах урамшуулалт хөтөлбөрийг 10-р сарын 01-нээс эхлүүлжээ.

 

Аяны хүрээнд та Хоолны баялаг уламжлалтай Орос, Славян үндэстний тансаг зоог, Сибирь нутгийн амтлаг, илчлэг шөл Борщ, Солянка болон салад, зууш, орос үндэстний амтат аньсны Морс ундаа, ажил хэрэгч хүмүүст зориулсан өдрийн хоолны Business Lunch тусгай менюг  Славянский базар ресторанд зооглох боломжтой.

 

Мөн Уулын Кавказынхны урт наслах нууц жороор хийсэн шорлог, кэбаб, Гүрж үндэсний бууз хинкали, хачапүри пицца, Азербайджан хонины шөл пити, Армени үндэстний долма, үндэсний талх Лавааш зэрэг өвөрмөц хоолыг та Кавказ ресторанд зооглох боломжтой. Мөн түүнчлэн амралтын өдрүүдэд Sunday Brunch буюу Ням гарагийн тусгай менюгээр үйлчилж , Итали тогоочийн жороор бэлтгэсэн пицца, паста гоймон, төрөл бүрийн амтат зууш, саладыг тав тухтай тансаг орчинд тухлан зооглож, 1970-1980-аад оны Санремогийн аянд бүжиглэдэг байсан, Аль Бaно Рамино Паурегиийн аялгуут дуу, хөгжмийг сонсох боломжтой Felicita ресторан танд шинэ өдрийн эхлэл шинэхэн Өглөөний Цайны менюгээр үйлчлүүлэх  боломжтой.

 

Та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо энэхүү 3 үндэстний ресторанаар тойрон аялаж амтат хоол, ундааг зооглож, АЯЛАЛЫН ТАСАЛБАР авсанаар нээлтийн бөөн бөөн хөнгөлөлт, урамшуулал, бэлгийг авах ба 10-р сарыг дуустал:

 

-    Аялалын тасалбараараа 10% хөнгөлөлттэй үйлчлүүлэх
-    Үдэш бүр 20-21 цагт 3 үндэстний рестораны онцлог уух зүйлийг ҮНЭГҮЙ уух
-    Амралтын өдрүүдэд 6-с доош насны бяцхан үрд тань хоол ҮНЭГҮЙ
-    Номадсын 3, 5, 10%-н болон гэр бүлийн хөнгөлөлтийн картыг эзэмших ЭРХ
зэрэг урамшуулалт, үйлчилгээг авах боломжтой.

 

Үндэстний хоолыг, үндэстний ресторануудад зооглох ТОЙРОН АЯЛАЛД таныг урьж байна.

Дээрхи ресторануудын хаягыг дуулгахад:

 Славянский Базар ресторан: МУИС-н 4р байрны зүүн талд, GB центрийн байр, утас 77110101
“Felicita” Итали ресторан:-Байгалийн түүхийн музейн зүүн талд, утас 319009
Кавказ ресторан: -Улсын циркийн чанх зүүн талд, утас 77119900
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.modernnoтads.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Гашиш в Йошкар-о
IP:185.89.100.247  2018-04-09 02:18:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.