Хүмүүс: |
“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байсан загвар өмсөгч , мисс Э.Сэлэнгээ хэдэн сарын өмнө гадаадын цахим хуудаснаа нүцгэн зургаа байрлуулж олон хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг тооцогддог түүний зурагт ямар ч гоо зүй, урлаг уран сайхангүй байсныг хэлэх хүн олон. Зүгээр л хайш яайш байрлуулсан, бохир өрөөнд ямар ч зүйл илэрхийлсэн шинжгүй эротик байдлаар зургаа авахуулсан эрхэм “мисс”-тэн маань хямдхан титмийнхээ үнэ цэнийг ядаж бодож үзээгүй байгаа нь илт. Тэгвэл мисс Сэлэнгэ дахин камерийн өмнө нүцгэлэхээс ичсэнгүй бололтой. Түүнийг нэгэн сэтгүүлд дахин нүцгэлсэн талаарх мэдээг зурагтай нь нийтлэсэн байлаа. Тэрбээр орон дээр чармай нүцгэлэн хэвтсэн зургаа өөрийн цахим хуудснаа байршуулсан аж. Ийнхүү ойр ойрхон нүцгэлж байгаа нь өөрийн дур булаам гоолиг биеэ тэгтлээ зурганд мөнхлөхийг илүүд үзсэн үү аль эсвэл нүцгэлэх дон шүгэлээд байна уу гэдгийг гайхах хүн цөөнгүй байна.