Мисс Бадамцэцэг сургуулиасаа хөөгджээ

2012/10/18
Share |
Хүмүүс:
Мисс Бадамцэцэг сургуулиасаа хөөгджээ

“Мисс Монголия 2010” тэмцээний ялагч Бадамцэцэгийг үзэгчид ”Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр андахгүй танина. “Хэцүү анги кино”-н дээрээ мисс Бадамцэцэг нэлээд даруухан охины дүр бүтээсэн байдаг. Тоглосон кино болгоноороо үзэгчдийн талархлыг хүлээх болсон мисс Бадамцэцэг саяхнаас нилээн гундуу яваа аж.  Учир нь мисс Бадамцэцэг “хариуцлагагүй оюутан” хэмээх нэр зүүж сургуулиасаа хөөгдөж сэтгэл санаагаар унажээ. Түүний багын мөрөөдөл нь гоо сайхны мэс заслын эмнэлэг байгуулах бөгөөд мөрөөдлийнхөө дагуу ””АЧ”” анагаах ухааны дээд сургуулийг нүүр ам судлалын мэргэжлээр суралцаж байсан юм. Харин угийн хатуу чанга сургалттай “Ач” сургууль эмч болох эрмэлзэлгүй, хичээл номондоо хариуцлагагүй ханддаг оюутнуудыг өчиггүй хөөдөг болохоор миссийн хүсэл мөрөөдлийг төвөггүйхэн баллажээ. Тэрбээр тэмцээн уралдаан гээд хичээлдээ суух нь ховор, нилээн хоцорч байснаас ийнхүү мөрөөдлөө талаар болгосон аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.