Хүмүүс: Жамсран Оюунгэрэл | Х Тэмүүжин | Л Гүндалай | |
Сүүлийн үед төрийн ордон үймээн ихтэй байна. Хөл толгойн олдохгүй их бужигнаан дунд эрхэм гишүүд маань энгийн хувцастай ,нүүрээ далдлан төрийн ордны зүг орох гэж байгаа нь ард түмэнд их л инээдтэй харагдсан бизээ. Хамгийн хачирхалтай нь ангийн нөхдөө шоолон зогсох УИХ-гишүүн Ц.Оюунгэрэл шаардлага тавин суугаа нөхдөө бүгдийг нь Гүндалайтай адилтган ямар олон Гүндалай вэ? хэмээн их ёжлонгуй зогсох нь МАН-ыхны дургүйцлийг хүргээд амжсан. Ялж ялагдаж сураагүй намууд үргэлж бие биетэйгээ барьцан одоо бүүр жаахан хүүхдүүд шиг хоорондоо хөөцөлдөн тоглох боллоо. Хамгийн гол өөрсдөө хамтдаа суун баталсан хуулиа уландаа гишгээд жагсаал хийж суух юм. Өвөрхангайн сонгуулийн будлиан шийдэгдэхгүй явсаар байгаад “шүүгчийн “ шийдвэр гарахтай зэрэгцэн АН-намынхан 2 гишүүнээ тангараг өргүүлэх гэж ихэд яарч байгаа нь арай л дээрэнгүй хандаад байгаам шиг.Бас нөгөө хаана ч хэзээ ч ард түмнийхээ талд гэдэг хууль зүйн сайд Тэмүүжин ах маань сайд болонгуутаа түмнийхээ эсрэг хүч хэрэглэн цагдаа сэргийлэхээр хамгаалуулж ард түмнийхэ өөдөөс өөдгүй зан гаргаж байгаа нь нөгөө л хуулийг гууль болгодог эрхмүүдийн нэг бололтой.