Аймшигт осол гарлаа

2012/10/19
Share |
Хүмүүс:
Аймшигт осол гарлаа

Манай хотод сүүлийн үед кинон дээр гардаг шиг аймшигт явдал яасан их гарч байнаа. Энхтайвны гүүрэн дээр машин дэлбэрлээ.

 

Өчигдөр 22 цаг 50 минутын орчимд Энхтайваны гүүрэн дээр маш ноцтой осол гарлаа. 7070 УБП улсын дугаартай wizard 9000 УБЧ улсын дугаартай Lexus-RX400 маркын машинууд хоорондоо мөргөлдөж, улмаар wizard машин мөргөлдсөнөөс хэдхэн минутын дараа шатсан байна.

 

Харамсалтай нь уг машинд гурван хүн сууж явсан бөгөөд жолооч нь руль, суудал хоёрынхоо хооронд шахагдан гарч чадахгүй байсаар шатаж, алтан амиа алдлаа. Харин хамт явсан хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Уг хэрэг Lexus-RX400 машины жолоочын буруугаас болсон нь гэж хэргийн газар ажиллаж байгаа цагдаагийнхан үзэж байгаа юм байна. Тэрбээр урсгал сөрж явсанаас болж wizard машины урдуур орж ийнхүү харамсалтай хэрэг гарчээ. Ямартаа ч биднийг хэргийн газар очиход Lexus-RX400 машины жолооч байхгүй байсан юм. Мөн хэргийн талаар шинжээчидийн дүгнэлт гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжгүй байлаа. Энэ хэргийн талаар бид эргэн мэдээллэх болно.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ñîëè ïî çàêëàäêàì starfox74 biz обход Купить закладкР¸ LSD в Анжеро-с
IP:141.101.132.127  2018-01-05 06:25:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.