Хүмүүс: |
Улсын маань нийслэл Улаанбаатар хотоор хаа сайгүй ганган машинууд сүлжилдэж ,хуримын цуваа өдөр алгасахгүй их хотыг маань чимэж байна.Өдрийн сайныг өнжин хүлээж ,сарын сайныг саатан хүлээн гал голомтоо бадраасан хосуудын нэг дуучин Миногийн хуримын сурвалжлагаас уншигчиддаа хүргэж байна. Миногийн заяаны хань болох Дамбын Хишгээгийн том хүү Энхжин нь хувиараа бизнес эрхэлдэг ,сүйхээтэй эр юм. Хуримын гэрч болсон найзууд нь өнгийн хувцасаар ижилсэж хосуудыг ихэд хүндэтгэсэн нь ирсэн зочидын нүдийг хужирлаж байлаа. Дуучин Миногийн нүдэнд баярын нулимс цийлэгнэж,нүүрнээс нь аз жаргалын туяа цацарч байлаа.
Албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан тул ,хуулбарлахыг хориглоно