Дуучин Г.Эрдэнэтунгалагийн харах мэлмий нь сайжирчээ

2012/10/22
Share |
Дуучин Г.Эрдэнэтунгалагийн харах мэлмий нь сайжирчээ

Зохиолын эмэгтэй дуучдаас хамгийн чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г. Эрдэнэтунгалагийн хувийн амьдрал адармаатай бас ч дуулиантай. Үзсэн туулсан амьдралаа шингээдэг гэлтэй хамгийн дотортой дуулдаг гэгддэг тэрбээр өдгөө өөрийгөө таньж “олсон”, цоо шинэ амьдралаар амьдрах болсон гэдэг.

Дуучин маань МУ-ын начин Б.Сэр-Одтой хамтын амьдрал зохиосон ч төд удалгүй салцгаасан. Нялх охиноо тэвэрч үлдсэн болохоор ч тэр үү, экс нөхөртөө маш их гомдож явдагаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан байдаг.  Сайн дуулдаг ч царай муутай хэмээн гоочлогддог тэрээр хамраа өндөрсгөж, нүдэндээ даврхаа оёулж олны танил хүмүүсийн жишгээр амжилттай хийлгэсэн. Харамсалтай нь нүдний хагалгаанаас болж өрөөсөн нүднийхэн хараа муудаж, хурц гэрэлд удаан байж чаддагүй гэнэ. Харин сайн эмчийн буянгаар эмчилгээ хийлгэж сохрох аюулаас ангижраад байгаа аж. Гэвч одоо хүртэл “Эхээс төрсөн биеэ зовоож, яах гэж нүдэндээ давхраа оёулав даа”  хэмээн  ихэд харамсдаг гэнэ лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.