Хүмүүс: Л Гүндалай | |
УИХ-ын гишүүн Л.Гүндалайг хоёр дахь амьдралаа зохиосныг мэдэхгүй хүн ховор. Анхны эхнэр нь түүнд эд хөрөнгө бэлэглэсэн бол одоогийн гэргий Л.Аззаяа нь жинхэнэ хайрыг мэдрүүлсэн гэж эрхэм гишүүн номондоо өгүүлсэн байдаг.
Тэрбээр Л.Аззаяатайгаа 1997 онд УБЕГ-ын үүдний зам дээр танилцсан бөгөөд тэдний амьдрал өнөөг хүртэл үргэжилсээр гурван охинтой өнөр өтгөн сайхан гэрбүл болсон. Харин анхны эхнэр болон том охин хүүгийнх нь тухай хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй. Гишүүн асан Л.Гүндалай эрхмийн оюутан ахуйдаа ханилсан анхны эхнэр Цацаа өндөр боловсролтой эмэгтэй байдаг аж. Хэдийгээр туурга тусгаарлсан ч Л.Гүндалай анхны эхнэрээсээ гарсан хүү охиндоо одоо ч гэсэн хайр халамжаа үзүүлэн холбоотой байдаг сайн аав аж. Энэ бүгдээс үзэхэд Л.Гүндалай гишүүн эхнэрээ л сольж гомдоосноос биш үүргээ гүйцэтгэдэг сайн эцэг бололтой.