Хүмүүс: Б Шүүдэрцэцэг | |
Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй киногоор тодроод буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино трэйлерийн нээлтээ “Black box” театрт баасан гаригт хийлээ. 2011 оны 8ур сард эхэлснээс хойш жил гаруй үргэлжилж байгаа “Ану хатан” кино төсөл энэ оны 8-р сард зураг авалтаа дуусган энэ өдөр албан ёсны трэйлер, постероо дэлгэж байгаа юм. Монголд анх болж байгаа кино трэйлерийн нээлт, постер дэлгэх ёслолд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, гишүүн асан Д.Арвин, дэд сайд асан Ч.Куланда, “Монфрэш” ХХК-ийн захирал С.Насанхүү, “Номин Холдинг”-ийн С.Шагдарсүрэн, “Dior” хатагтай Батчулуун, СГЗ зохиолч С.Оюун нарын зочид, урлаг соёлынхон, уран бүтээлчид оролцсоноос гадна саяхан осолд орж бурхан болсон хэмээн шуугиулж буй жүжигчин С.Алтанхуяг хөтөлсөн юм. Тэрээр Галан бошгитын хүү Сэвдэнбалжирын дүр бүтээсэн аж. Трэйлерийн нээлтийн үеэр “Ану хатан” кинонд ашигласан хаан, хатны сэнтий, зэвсэг, зүүлт гоёл чимэглэл, Зуун модны тулалдаанд хэрэглэсэн их буу, Ану хатны хуримын болон байлдааны хувцас, Галдан бошгитын хувцас хэрэглэлээр үзэсгэлэн гаргаж сонирхуулсан юм.