Хүмүүс: Бадмаанямбуу Бат-эрдэнэ | |
Хэдхэн сарын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ үйл явдалтай холбоотойгоор намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмүүдийн нэрс тодорч байгаа гэнэ. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сунгаанд түмний бахархал, Хэнтий аймгийнхны хайртай улстөрч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өрсөлдөхөөр болсон талаар хэвлэлүүд шуугиж эхэллээ.Тодруулбал, УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас хоёр дахь удаагаа ард түмний элчээр сонгогдон ажиллаж байгаа түүнийг МАН-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийн дэвшүүлсэн сурагтай.