Б.Навчаа : Эмээ маань намайг миний охин жарганаа жаргана гэж хэлдэг байсан

2012/10/24
Share |
Хүмүүс: Навчаа | 
Б.Навчаа : Эмээ маань намайг миний охин жарганаа жаргана гэж хэлдэг байсан

Монголын урлагийн талбарт авъяасаараа гялалзаж яваа жүжигчин Б.Навчааг энэ удаагийнхаа дугаарын зочноор урилаа. Хүний амьдрал жаргал зовлон ээлжлэн байдагын учир ,тэрээр өөрийн хувийн амьдарлын талаар анх удаа манай сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгснийг та бүхэндээ хүргэж байна.

 

- Манай сайтын урилгийг хүлээн авсанд юуны өмнө уншигчдынхаа өмнөөс баярлалаа
За баярлалаа Factnews-ээр аялдаг бүх залуусдаа энэ өдрийн мэнд хүргэе.

 

- Эхлээд таны хамгийн сүүлд тоглосон “2 ертөнцийн буудал” жүжгийн талаар яриагаа эхлэмээр байна.Тус жүжгийг үзсэн хүн бүхэн маш өндөр сэтгэгдэлтэй гарч байх шиг санагдсан.Үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдсон.
- Тиймээ үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосон.Энэ жүжиг маань шоу хэлбэрээр биш сонгодог жүжиг гэдэг утгаараа олонд хүрсэн болохоор яалт ч үгүй 2 театр дээр тавигдлаа. Ромёо Жулиата гэхэд хэзээ нэгэн цагт тавигдаж л байдаг,Гамлетийг мөн тавьж л байдаг бид тэрэн шиг мөнхийн уран бүтээл тавьж чадсан. Энэ уран бүтээл маань үнэхээр үзэгчдийг байлдан дагуулж чадсан.Өнөөдөр хүн бүхэн үхнэ гэдгээ мэддэг  хэрнээ үхэхгүй юм шиг гараа кармандаа хийгээд алхаад явж байдаг энэ тухай хөндсөн. Хүн үхэхдээ хийсэн бүтээсэн юмтай амьдарлийг хайрласан,амьдарлаас амттай шимтэйг нь авсан байх ёстой гэж боддог. Хүний амь нас гэдэг бурхнаас өгсөн хамгийн том бэлэг гэж байгаа юм. Энэ бэлгийг бид нар яаж авч явж байна аа,арчаатай явж байна уу ,арчаагүй явж байна уу гэдэг том асуудлыг хөндсөн. Хүн болгоны мэддэг  өөрт нь их ойрхон далд ертөнцийн талаар өгүүлсэн болохоор үзэгчдэд маш их хүрсэн,үзэгчдэд их ухаарал хайрласан жүжиг болсон гэж бодож байна. Магадгүй тэр жүжгийг үзсэн үзэгчид дунд хайртай хэн нэгнээ алдсан хүн байсан бол бас нэгэн тайвшралыг авсан байхаа гэж найдаж байна.Үнэхээрийн гоё жүжиг болсон.

 

Сур-2-Ертөнцийн буудал жүжгээс үзэгчид бас нэг өөр Навчааг олж харсан. "Хэцүү анги"-йн ааштай багшийн дүрээр та олонд танигдсан энэ удаа тэс өөр дүрд хувирахад хэцүү байв уу?


Навчаа-За ер нь жүжигчин хүн гэдэг туршлагаар л ажилладаг.Монгол улсдаа нэгдүгээрт жагсдаг СУИС-ыг төгссөн хүн байна ,бас мэргэжлийн 2 багшаараа заалгасан хүн байна. Яалт ч үгүй энэ мэргэжлийг эзэмшээд дипломийг нь аваад гарсан хүн байна тийм болохоор жүжигчин хүн бол жүжигчин л байх естой гэж боддог. Найруулагч нар намайг арай характарны дүрд хардаг байсан бол энэ удаа Сэнгэдорж найруулагч намайг шал өөрөөр харлаа. Жүжигчин хүн аливаа уран бүтээл дээр хөлсөө дуслуулж л байж хүнд хүрдэг.100% өөрийгөө дайчилж  энэ уран бүтээлд орсон. Хайр гэдгийг амсаж үзээгүй,ханийн жаргалыг мэдэрч амжаагүй ,эх хүний нандин хайрыг мэдэрч өөрийгөө хайрлаж чадаагүй эмэгтэйн дүрийг бүтээлээ.Энэ дүр маань маш өрөвдмөөр эмзэг дүр байсан .Би өөрөө гэхдээ өрөвдүүлж тоглохыг хүссэнгүй,ухаарал хайрлаж тоглохыг ихэд хүслээ. Бусдыг би хайрлаж тоглосон болохоор өөрөө их өрөвдөлтэй энэ эмэгтэйн дүр тод харагдсан байх аа. Навчаа ийм уян зөөлөн хүний дүрээр үзэгчид гарч ирнэ гэж бодоогүй байх үзэгчид маш сайхан хүлээж авсан. 

 

- Та жүжигчин гэдгээсээ илүүтэй 2,3 кино найруулсан найруулагч хүн. Үзэгчидийн сайн мэдэх 60 ангит “Хэцүү анги” олон ангит киноны найруулагчаар ажилласан.Хэцүү анги шиг ахиад сериал хийх бодол байна уу?
- Одоохондоо халшираад байна л даа.Анхны юм гэдэг утгаараа үзэгчдэд их хүрсэн.Гэхдээ үүний цаана МҮОНРТ-ийн захирал  Оюундарь маш их тусалсан.Энэ мундаг эмэгтэй болон киноны уран бүтээлчдийн нүр их хөдөлмөрийн хүчээр энэ кино бүтсэн. Үнэхээр мундаг шийдэлтэй кино болсон уу гэвэл бас үгүй ээ,мэргэжлийн хүний нүдээр харвал алдаа оноо ихтэй болсон байгаа. Яг хүүхдүүдэд зориулсан ,тэдний дунд дутагаад байсан эрэлт хэрэгцээг хангасан учраас л хүмүүст хүрч мартагдахгүй байгаа байх.Цаг үеийг нь олж хийсэн уран бүтээл хамгийн их үзэгчдэд хүрдэг. 

 

- Миний бодлоор "Хэцүү анги" кино Монголын телевизийн салбарт маш олон дэвшилтийг авчирсан гэж боддог.  Найруулагчийн зүгээс хэдийгээр чамлалттай байгаа ч ,”Эзэнгүй айл”-аас хойш үзэгчдийг телевизийнх нь урд уяж чадсан анхны сериал гэж бодож байна.Тус киноноос хойш телевиз болгон өөр өөрсдийн өнгө аяс утга санааг агуулсан олон ангит кинонуудыг бүтээх болсон.
- За баярлалаа. Энэ кино яг цагаа олж л гарсан гэж боддог.

 

- Шинэ уран бүтээлрүү чинь яриагаа хандуулая.”Би эмэгтэй хүн” киноны нээлт болоход хэдхэн хоног үлдлээ.
- Эмэгтэй хүн гэдэг энэ  нийгэмд жаахан орхигдоод байгаа юм шиг санагддаг. Эмэгтэй хүн гэж яг хэн юм бэ? гэдэг асуулт жаахан бүрхэг байгаа юм. Ямар хүнийг эмэгтэй хүн гээд, ямрыг нь эмэгтэй хүн биш гээд байгаа юм бэ?.Заавал сайхан зүс царайтай ,гоолиг бүсгүй л эмэгтэй хүн юм уу? үгүйшдээ. Хог түүдэг ч бай ,цэвэрлэгч ч бай бүгд л эмэгтэй хүн.Гэхдээ одоогийн залуучууд их өнгөц хүнийг дүгнэж хайрлах болжээ.Нүдэнд харагдаж байгаа гоо сайхан яг мөн чанартаа тухайн хүний сэтгэлийн гоо сайхныг илтгэж чадахгүй. Эмэгтэй хүнийг хэзээ ч битгий гадаад үзэмжээр нь дүгнээчээ гэдгийг ойлгуулахыг хүссэн.Бүсгүй хүний гадаад үзэмж биш дотоод гоо сайханд дурлах хэрэгтэй гэдгийг л илүүтэй хүргэхийг хүссэндээ. 

 

- “Би эмэгтэй хүн” киноны ард ямар уран бүтээлчид ажиллаж байна вэ?
- “Такт” медиагийн продюсинг. Өмнө  “АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ “ киног хийж байсан хамт олон.Найруулагчийн хувьд “GUYS-666" хамтлагийн Төгсөө,Бэхбаатар нар хамтран найруулж байгаа. Жүжигчин Баттөр,Шүүдэрцэцэг,Адъяа гээд олон уран бүтээлчид оролцсон. Ерөнхийдөө найз нөхдийн хүрээнд бүтээгдэж байгаа. 

 

- Бага насныхаа талаар дэлгэрэнгүй уншигчиддаа танилцуулаач?
- Миний бага нас 2 гэрийн дунд л өнгөрсөн. Аав маань их архи уудаг байсан. Ээж маань ч өөр хүнтэй  сууж би авга эгчийндээ амьдарах болсон. Амьдралын хувьд их бололцоогүй байлаа .Шинэ хувцас өмсөж үзээгүй ,бусдын хэлдгээр үгээгүй ядуу л өссөндөө. Анх 8-р ангидаа анхны шинэ гутлаа өмсөж байлаа. Хожуу ч гэсэн аав маань одоо дусал ч архи уухаа больсон одоо аавтайгаа охинтойгоо 3-уулаа амьдарч байна.Эмээгээ маш их санадаг.Их сайн хүн байсан их өндөр насалсандаа.Эмээ маань намайг миний охин жарганаа жаргана гэж хэлдэг байсан. Энэ бүх зовлонг дуусгаад миний охин жарганаа гэдэг байсан. Ямарваа нэгэн ажил үйл бүтээхдээ эмээдээ л их залбирдаг даа.

 

- Амьдралынхаа хамгийн жаргалтай үеийг дурсаач гэвэл та аль үеэ дурсах вэ?
- Ер нь хүн бол аливаа нэг зовлонг мартчихдаг юм байна лээ. Эргээд бодоод тухайн үедээ зовж байна хэмээн уйлж байсан нулимс минь хүртэл зовлонгийнх биш байсан юм шиг одоо санагддаг. Хойд эцэг гар хүрнэ,уухаараа ойлгохгүй нөхөр гар хүрнэ ингээд л уйлаад л их л зовж байгаа юм шиг санагддаг байсан. Одоо бодоход жаргал зовлон ээлжилдэг байж дээ. Эх болсон тэр үе минь үнэхээр нандин мөч байсан. Эмэгтэй хүн ээж болоод бүх хорвоо дэлхийг ойлгодог ухаардаг юм шиг санагдсан.

 

- Гэр бүлийхнийгээ таницуулахгүй юу?
Гэр бүлийн хүн байсан. Үл ойлголцолын улмаас тусдаа амьдардаг. 6 настай хөөрхөн охинтой. Уран бүтээлч хүнийг ар гэр нь ойлгохгүйл бол угаасаа амжилт гаргах үндэс байхгүй. Охиноо гаргачихаад сар гарантай байж байхад надруу анхны киноны санал ирэхэд "үгүй ээ би жүжигчин байхаа больчихсон" гэж хэлж байсан.Тэгэхээр хүний ар амьдрал их нөлөөлдөг юм байна гэдгийн маш сайн ойлгосон.Хэзээ ч дэмжиж байгаагүй манай гэр бүлийн хүн. Хардаж сэрдээд л хориглоод л тэгэхээр хүн яаж удаан тэвчихэвдээ.Тэгээд л  үл ойлголцолоос болоод л гэр бүл салалт үүсч байгаа юмдаа.Би өөрөө хойд эцгийн гар харсан болохоор охиноо хойд эцгийн гар харуулахгүй ахиад хүнтэй суухгүй гэж боддог. 

 

- Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн үед их газар авч байна.Та энэ тал дээр хэр эмзэглэж явдаг вэ?
- Энэ бол хамгийн аймшигтай зүйл. Би өөрийн биеэр хүчирхийлэлд өртөөд салсан болохоор энэ зүйлийг үзэн яддаг.Хамгийн муу эр хүн л эмэгтэй хүнд гар хүрдэг.Эмэгтэй хүн сэтгэл тайван амьдарч байж л амжилтанд хүрдэг тэр ч утгаараа би сэтгэлээ тайван байлгахын тулд гэрлэлтээ цуцлуулсан. 

 

- Та ер нь хүнд баярлаж талархсанаа байнга илэрхийлж чаддаг уу?,Одоо хүртэл маш их баярладаг мөртлөө “Баярлалаа” гэж хэл амжаагүй хүн байгаа уу?
Хүний амьдрал эрээнтэй бараантай,миний бага нас хэцүүхэн өнгөрсөн.Аав ээж 2 маань 2 тусдаа байдаг байсан. Намайг хүн болгосон хүн бол манай аавын эгч нь. Би тэр эгчийгээ “ээжээ” гэж дууддаг.Тэр хүн байгаагүй бол тэр эгчийн маань охин байгаагүй бол өнөөдөр Навчаа гэдэг жүжигчин байхгүй байсан. Анх намайг эмэгтэй хүүхэд мэргэжилтэй байх ёстой гээд СУИС-д оруулж байсан.Энэ эгчдээ үнэхээр их баярлаж явдаг "ээжээ" хэмээн хүндэлдэг.

 

- Та уучилаарай гэдэг үгийг хэн нэгэн хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ?, Уучлаарай гэж хэлж амжаагүй, хэлсэн ч уучлахгүй байгаа хүн байна уу?
- Ардын жүжигчин Гантөмөр гуайн охин Ганжаргал миний сайн найз.Тэр найз маань нэг жижиг үл ойлголцолоос хойш намайг ёрөөсөө уучлахгүй байгаа юм.Үнэхээр уучилаарай найзыгаа “УУЧЛААЧ ” гэж хэлмээр байна.

 

- Хүн болгоны амьдралд уналтын үе гэж байдаг байх гэж боддог .Таны амьдралд тийм гундуухан явж,гутарч байсан үе байв уу?
-
Байлгүй яахав 9 дүгээр ангиас эхлээд унаж эхэлсэн.Тэр үед нийгэм ч сонин, ар гэрийн амьдрал ч хэцүү болоод л хичээлдээ явмааргүй санагддаг болсон.Тэр үед л буруу замаар будаа тээчиж болох байсан.Хичээлээсээ завсардаад л тэр үед нөгөө авга эгч маань бас л надад анхаарал тавьж сургуулийг минь төгсгөж байсан.

 

- Та төгссөнөөсөө хойш нилээд хугацааны дараа эргэж уран бүтээлдээ орсон. Эргээд ирэхэд чинь урлагийн ертөнц хэр хүлээж авсан бэ?
- Ер нь аягүй бишүүрхүү хүүхэд шиг болчихдог юм байна. Анх” Гоёлын даашинз “ кинонд тоглоход л их мэдрэгдсэн.Гэртээ сууж байсан урлагийн биш хүн чинь адаглаад өмссөн хувцас хэрэглээнээсээ ичээд өөртөө вакум үүсгээд байсан.Тэгээд Гоёлын даашинз кинонд Соёлмаагийн дүрийг бүтээснээс хойш урлагтаа эргэн орсондоо.

 

- Бидний урилгыг хүлээн авч сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа.Таны цаашдын уран бүтээлд чинь өндөр амжилт хүсье ? Манай уншигчдад хандан хэлэх зүйл байна уу?
- За баярлалаа .Хүн хүнээрээ л байх хэрэгтэй  гэж залуусдаа хэлмээр байна .Хүн жоохон нэр хүндийг олчихоод сагаж хэзээ ч болохгүй. Үнэ мөнгө 2-ыг дагаж ирсэн хүн найз биш шүү. Хүн хүнээрээ л байхад цаашид үйл бүхэн нь өөдрөг байна гэж хэлмээр байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин НАВЧАА ЧИНИЙ ЗӨВ ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРӨӨЛ АМЬДРАЛЫГ СӨРЖ АМЬДРАХ ЁСТОЙ ХӨӨРХӨН ОХИН ЧИНЬ БАЙХАД АМЬДРАЛ NICE БАЙГАА БИЗ ДЭЭ
IP:203.169.50.93  2014-03-11 12:28:27
zaya uneheer saihan emegtei shuu ta amjilt az jargal huseyee
IP:202.179.11.107  2014-06-09 11:37:03
zochin yunii omno urlagiin ajild chini amjilt hvsie bi chinii togloson bvteeliig vzeh durtai negen emegtei baina bi amidraldaa mash ih zoblon hvchirhiilel amssan odoo bol jargaj baina iim bi chamaig hairlaj hvndelj ybdag hvn er ni temshej baij l amidarna gedeg yg vnen shvv amjilt mongold ochiod uulzaj boloh uu bi odoogoor germand baina
IP:84.161.233.19  2014-06-23 14:17:23
zochin saihan shudraga sharguu emegtei amjilt husei
IP:180.149.78.26  2015-02-16 13:12:42
Jerybync how long does cialis last Levitra levitra couponsajanta pharma kamagra express kamagra on line pharmacy free kamagra powered by vbulletincialis generic order discount cialis canada cialis low dosegeneric form of cialis liquid cialis research cialis why two bathtubsside efects of finasteride blog propecia finasteride prostate cancer
IP:31.184.238.249  2015-05-04 05:57:39
Bradley lFRovo http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:20:34
Demjie Amjilt! Mundag emegtei.
IP:1.39.32.121  2015-08-23 14:17:00
zochin erguu huuhen
IP:122.254.111.114  2015-10-22 15:41:18
olhkazcxinx irFXHkcbfslafhpxwz, [url=http://akhnpackpyzo.com/] akhnpackpyzo[/url], [link=http://rmjhjrviezxn.com/ ]rmjhjrviezxn[/link], http://enhkivtkylkn.com/
IP:31.184.238.9  2015-11-25 19:05:08
oxjahabkm 2zn3Gueqrppndasxzj, [url=http://hbzqgpxgfzrs.com/] hbzqgpxgfzrs[/url], [link=http://xapshykzkmid.com/ ]xapshykzkmid[/link], http://jhzxzxblvolj.com/
IP:31.184.238.168  2015-11-26 19:33:30
Б.Рэнцэнханд Сайн байна уу? Навчаа эгчээ аржилд чинь амжилт хүсэе. таны уран бүтээлүүдэд би маш их дуртай,амжилт,ур гшаа
IP:103.242.44.100  2016-01-12 16:32:44
Mark EYlcwy http://www.y7YwKx7Pm6OnyJvolbc wrWdoEnRF29pb.com
IP:188.143.232.62  2016-05-12 23:34:08
socbnkpf 8eAzPIrucwksccigmn, [url=http://brfzavvilkab.com/] brfzavvilkab[/url], [link=http://thjvivbarzsa.com/ ]thjvivbarzsa[/link], http://laxltbbkpjbm.com/
IP:46.161.9.32  2016-05-21 01:32:35
kkk Buduuleg zangaa zaschihval....
IP:202.131.235.106  2016-06-16 16:28:16
JimmiXzS Gh0eZ3 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.70  2016-10-15 05:01:02
cmbvyknosa AVjtY0sdwizekllfbs, [url=http://xpnjvkqiqvrz.com/] xpnjvkqiqvrz[/url], [link=http://xyrzkwkouosj.com/ ]xyrzkwkouosj[/link], http://ecdovtlewtew.com/
IP:5.101.0.130  2017-01-25 19:50:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.