“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн хуримын тов гарлаа

2012/10/24
Share |
Хүмүүс: Г.Анхмаа | 
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн хуримын тов гарлаа

Үрийн зулай үнэрлэж ээж болоод удаагүй байгаа “ 3 охин” хамтлагийн дуучин Анхмаагийн хуримын тов гарчээ.Олны танил хосуудын цувааг залгамжилж буй жүжигчин Т.Билэгжаргал,”Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар хөөрхөн охинтой болсон билээ. Үрийн зулай үнэрлээд өрх гэрийнхээ гал голомтыг асаасан залуу хос охиндоо Ундарга гэх нэрийг хайрласан. Нэгэн тайзнаа “Ромео Жулетта “ болж тоглосноор барахгүй  “Франц үнсэлт “ кинонд романтик хосын дүрийг бүтээсэн тэд хайрын түүхээ бодит амьдрал дээр биелүүлсэн азтай хосууд. Энэ ч утгаараа хайрын ундарга нь амьдрал болсонд билэгшээж охиныхоо нэрийг өөрсдийн хайраа билэгдэн өгсөн гэлцдэг. Хаа сайгүй хуримын найрын цаг ирсэн энэ үед хосууд ирэх сард албан ёсоор гэрлэлтээ батлуулж ,хуримаа хийхээр болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.