“Буян” Жагаагийн хайртай залуу

2012/10/25
Share |
“Буян” Жагаагийн хайртай залуу

“Буян” Жаргалсайхан хэмээх эр Монголчуудыг залхуу, зайдангаар нь байнга дууддаг. Тиймдээ ч хөдөлмөрч, дайчин нэгнийг үнэлж, ажлын ачаалал даах, сэргэлэн залуусыг дэргэдээ байлгахыг илүүд үздэг гэнэ лээ. Харамсалтай нь нас ахих тусам хахир хатуу болж байгаа Б.Жаргалсайханы дэргэд тэсч үлдэх залуу цөөн байдаг аж. Тэгвэл хахир “өвгөн”-ий дэргэд удаан ажиллаж, хайрыг нь татаж яваа нэгэн залуу байгаа гэнэ. Түүнийг Б.Лхагва гэдэг бөгөөд тэрбээр “Буян” Жагаагийн хувь хувьсгалын ажлыг нь сайн зохицуулдаг байна. Даргынхаа дэргэд удаан ажиллаж, бизнесийн туршлага, хүнтэй харьцах ухаан гээд бүхий л зүйлд суралцаж байгаа Б.Лхагва англи хэлэнд “ус, цас” нэгэн. Тэрбээр ажлын ачааллаас болж эхнэр авч амжаагүй бөгөөд хойноосоо олон бүсгүйг "гүйлгэдэг" гэх яриа ч бий. Юутай ч “Буян” Жагаагийн хайрыг татсан Б.Лхагваа гэгч энэ залууг буруу замаар будаа тээчихгүй л бол цаашид ихийг дуулгах нэгэн гэдгийг ойр тойрныхон нь дүгнэдэг. Хахир өвгөний хайрыг даан хэр удахыг харж л сууя даа.

 

П.Төгөлдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.