МАН зангарагаа гаргах цаг нь болсон

2012/10/25
Share |
Хүмүүс:
МАН зангарагаа гаргах цаг нь болсон

Монголын ууган улс төрийн хүчин гэхэд МАН дэндүү хүлцэнгүй байгаа юм биш үү.  УИХ-ын сонгуулиас хойш дуугуй байсан намыг зарим нөхдүүд “АН-ын сүрэнд дарагдаад дуугарч чадахгүй байна”, “МАН улс төрийн тавцангаас арчигдлаа”, “Ялагдалтайгаа эвлэрч чадахгүй байна ” хэмээн элдэв янзаар хочилсон ч дорвитой хариу өгсөнгүй хэдэн сарын  нүүр  үзлээ. Ардчилалын энэ он жилүүдэд МАН дан “эрх баригч” хүчин бас байгаагүй юм. 1996-2000 онуудад УИХ-д хүчтэй  сөрөг хүчний үүрэг хүлээн ажилласан. Үүний үр дүнд МАН нь 2000 оны УИХ-ын сонгуулиар”үнэмлэхүй” олонх болон гарч ирсэн.

 

Харин Монголын ард түмэн АН-ын мөн чанарыг таньж,  ямархуу хүчин  вэ гэдгийг нь дүгнэн,   “F”үнэлгээ өгсөн.  АН тухайн үед  авч байсан “F” үнэлгээгээ ахиулахаар Монголын улс төрд эргэн гарч ирлээ. Олон жил монголын төрийг түшилцэж явсан ууган хүчний хувьд төрийн ноён нуруу, ард түмнээ гэх сэтгэл,  улс төрийн соёл, удирдагчийн ёс зүйн асуудал нь тус намд өндрөөр тавигддаг. Аргагүй дээ олон  жил монголын төрийг барьж явсан намд ийм  соёл тогтох нь гарцаагүй. Өдий олон жил монголын төрийг түшилцэж явахдаа улс төрийн хал үзэж, хашир суусан намын зангараг гэж үүнийг л хэлнээ.

 

Намын удирдлагуудын соёл, бусдынхаа үгийг даацтай сонсож чаддаг нам гэдгээ батлах гэсэн мэт төрийн хуульдаа найдаж, АН-ын удирдлагуудын  явуулж буй үйл ажиллагаанд нэлээн хүлээцтэйхандсан.  Энэ хүлээлтийг ардчилалын гэсэн тодотголтой хүмүүс   МАН ялагдалтайгаа эвлэрччадахгүй байна гэж өрөөсгөлөөр дүгнэж байна. Гэхдээ МАН-ыг басах хэрэггүй ээ. Ууган хүчний хувьд намаа өмөөрөх сэтгэлтэй,  өөрийн итгэл үзэмшилдээ үнэнч шударга гишүүдтэй гэдгийг мартаж болохгүй. МАН өөрийгөө бодохоос илүү тэдэнд итгэл өгч сонгосон  ард түмэн, гишүүдийнхээ эрх ашгийн төлөө  аргагүй л хүч түрэн дуугарч эхэлж байна. Хүлээцтэй гэхэд энэнээс илүү яаж хүлээх вэ дээ. Одоо боллоо. Өнөөдөр улс төрийн хүрээнд үүсээд байгаа ээдрээтэй нөхцөл байдлыг МАН-ын гишүүд, тэдэнд саналаа өгсөн ард түмний төлөөлөл ч  дүгнэх чадвартай.  МАН нь өнөөдөр ард түмний тодорхой хэсгийг төрд төлөөлөн сууж байгаагийн хувьд  тэднийхээ  хүчтэй дуу хоолой нь ч болох ёстой.

 

Монголд төрийн залгамж чанар алдагдаж,  эрх баригчид өөрсдийнхөө явцуу ашиг сонирхолын хүрээнд монголын төрөөр яаж ч тоглож магадгүй  улс төрийн эвгүй уур амьсгал нэгэнт бүрдчихлээ. Эрх  баригчид  төрийг фракцуудынхаа  тусламжтайгаар хуваан авах үйл ажиллагааг эрчимжүүлж, энэ дархлаагаа бэхжүүлэхийн тулд хүчний байгууллагуудыг татан оролцуулж байгаа явдал нь үнэхээр аймшигтай дүр зургийг бий болгож байна. Уул нь ардчилсан оронд хуулийн үйлчлэл нь тэргүүн зэрэгт тавигдаж, түүнд захирагдан амьдрах нь жам ёсны асуудал билээ. Даанч өөрсдийнхөө эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд дарангуйлалын арга барилыг ашиглаж байна шүү дээ. Ийм нөхцөлд МАН ардтүмнийг өмгөөлөн дуугарахгүй бол өөр  ямар улс төрийн субъект энэ ажлыг хийж чадах вэ?

 

Монголын улс төрд 2000 оноос хойш АН өөрөө сөрөг хүчин байсан ч сөрөг хүчний  үндсэн үүргийг ард түмэндээ ойлгуулж чадаагүй юм.  Сөрөг хүчин маань ард түмнийхээ нэрийн өмнөөс “эрх баригч” хүчний үйл ажиллагаанд хяналт тавьж,  ард иргэдээ  эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.

 

Энэ үүднээс нь авч үзвэл Монголын ард түмний хувь заяаг хамгаалах үүрэг нь МАН-д оногдож байна. Улс төрийн энэ ээдрээтэй хүч түрэлтийн дунд өнөөдөр МАН-д “100 Хүрэлсүх” байгаад ч багадахаар байна. Монгол орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж  байгаа олон олон аюулыг хаахын тулд МАН хүчтэй байх ёстой. Монгол үндэстний хувь заяа, ирээдүй бид бүхний гарт байна. Ууган улс төрийн хүчний хувьд улс төрийн“ЗАНГАРАГ” ямар байдгийг эрх баригчдад мэдрүүлэх цаг нь болжээ.

 

Цэрэнбалтавын Энхбаатар

Монгол Ардын Намын  “АРДЫН ЖИГҮҮР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Àëàïàåâñêå îáìåí âàëþòû êàçàõñòàí êàê âåðèôèöèðîâàòü ñ÷åò â payza ×åðíóøêà êóïèòü Ìàðêè LSD Купить Афганка Петушки Ìîñêâà Ìàòóøêèíî êóïèòü çàêëàäêó MDMA òàáëåòêè Õîááñ êóïèòü áîøêè Ìîñêâà Ãîëîâèíñêèé êóïèòü Ìåôåäðîí [ìåëêèå êàìíè/ìóêà] HQ îôèöèàëüíûé ñàéò qiwi êîøåëåê êóïèòü õàíêà Êîðîë¸â ×åðåïàíîâî êóïèòü çàêëàäêó LSD îáìåí bitcoin íà qiwi Õîêà êóïèòü Êîêàèí Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Пскове ðîññûïü â Ïèêàë¸âîì Èñïàðòà êóïèòü ãèäðîïîíèêó êóïèòü ñòàô â Õîëìñê ïåðôåêò ìàíè èíâåñòìåíò МефедроР½ где купить Êèìïî êóïèòü çàêëàäêó øèøêè Ìàëàâè êóïèòü çàêëàäêó áîøêè Õèä-Ïàðê êóïèòü çàêëàäêó ãàøèø Ðåóòîâ êóïèòü çàêëàäêó Êîêàèí ñïèñîê êðèïòîâàëþòà Купить АмфетамР¸Ð½ в АрхангеР»ÑŒÑÐº Æäàíîâñê êóïèòü Êîêàèí Êóëüñàðû êóïèòü Ìåòàäîí Ðåøåòíèêîâî êóïèòü ãèäðîïîíèêó Áàðàíîâêà êóïèòü Cocaine Òóðêó êóïèòü ìàðèõóàíó Âåðãóëåâêà êóïèòü çàêëàäêó Cocaine Óðãóò êóïèòü çàêëàäêó øèøêè ïåðåâîä ðàéôôàéçåíáàíê Âîðîíåæñêàÿ îáëàñòü êóïèòü çàêëàäêó Ãàøèø [Euro Cube] Êõàðàãïóð êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ðàäíîð êóïèòü Cocaine Ìîñêâà Áåñêóäíèêîâñêèé êóïèòü Ìåôåäðîí êóïèòü Ëó÷øèé ýéôîðåòèê
IP:5.62.159.241  2018-08-24 20:25:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.