О.Зоригт хурандаагийн бие тун тааруухан байна

2012/10/25
Share |
Хүмүүс:
О.Зоригт хурандаагийн бие тун тааруухан байна

 Долдугаар сарын нэгэн гэх тодотголтой хар өдрийн уршгаар таван хүний амь эрсдэж, олон иргэд хэлмэгдсэн. Тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг иргэд рүү гал нээсэн хэргээр урьдчилсан 461 дүгээр хорих ангид хорин, шалгаж эхэлсэн. Харин тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргээс эцэслэн шийдвэрлэж, тэд хорих ял авсан билээ.  3,6 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлээд байсан Ч.Амарболд генералын биеийн байдал маш муу байгаа бол Нийслэлийн цагдаагийн газрын экс хурандаа О.Зоригтын эрүүл мэндийн байдал тун тааруухан байгаа талаар хэвлэлүүд шуугиж эхэллээ.Түүний цусан дахь сахарын хэмжээ хэт ихэсч, зүрх, үе мөчиндөө нөлөөлснөөр хөлийнх нь хуруунууд мэдээгүй болсон байна. Тиймээс эмч нар мэс засалд яаралтай оруулах дүгнэлт гаргаж, хагалгаа хийлгээд удаагүй байгаа юм. Хагалгааны дараа биеийнх нь байдал сайжрахгүй, Зайсан дахь хорих ангийн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.