“Мөнхийн залуу” Э.Одгэрэл “Хөх Тэнгэр Цамхаг”-т тухалж байгаадаа сэтгэл хангалуун байна

2012/10/26
Share |
Хүмүүс:
“Мөнхийн залуу” Э.Одгэрэл “Хөх Тэнгэр Цамхаг”-т тухалж байгаадаа сэтгэл хангалуун байна

“Мөнхийн залуу” тодотголтой загвар өмсөгч Э.Одгэрэл олон жил загварын тайзнаа өөрийн гоо сайхныг гайхуулж, гайхагдаж яваа. Хэдийгээр тэрбээр 45 насны босго алахсан ч гэсэн дөнгөж 30 хүрч байгаа юм шиг залуухан, өнгөлөг харагддаг нууцыг хэн ч тайлшгүй мэт. Топ Э.Одгэрэлын амьдрал тун нууцлаг. Саяхан авсан мэдээллээр тод модель амьдралдаа дахин нэг өөрчлөлт хийжээ. Жил гаруйн өмнө хувийн хаус худалдаж аваад байсан тэрбээр дахин амьдрах орчиноо өөрчилж хотын төвд сүндэрлэн боссон тансаг зэрэглэлийн “Blue Sky “ Tower” буюу “Хөх Тэнгэр Цамхаг” -т тухлаад байгаа аж. Тэрбээр өмнө нь “Оддын хотхон” амьдарч байсан бөгөөд тус хотхоныхоо гурван өрөө байраа 135 мянган ам.доллараар зараад 200 мянган ам.долларын үнэтэй шинэ байшинд амьдрахаар нүүсэн удаатай.

Харин энэ удаад топ модель гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа шинэхэн гэртээ сэтгэл ихэд хангалуун байгаа гэнэ лээ. Давхарт нэг л айл буюу цамхагт нийтдээ тавхан айл амьдрах боломжтой аж. Тиймдээ ч тэрбээр Даян аварга Г.Өсөхбаяр, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой топ модель Одгэрэл айл хөрш болон амьдарч байгаа гэнэ. Загвар өмсөж, хааяа нэг реклам, кинонд тоглодог түүнийг хаанаас ийм их мөнгө олдогыг гайхах хүн цөөнгүй байна.

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.