Хүмүүс: |
Өнөөдөр Монголын мэдээллийн сайтуудын ассоциаци Португалийн сонины холбоотой хамтран харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь Мэдээлэл цуглуулах, боловсруулах түгээх үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг аль болох түлхүү ашиглах болсонтой холбоотойгоор цахим сэтгүүлзүйн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, аль болох тэнцвэртэй мэдээллээр хангахад оршиж байгаа юм байна. Санамж бичгийн хүрээнд Мэдээллийн салбарт мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж байгаа үр дүнтэй туршлагыг Монгол улсад нэвтрүүлэх, Компьютерийн программын хэрэглээг хөгжүүлэх, түүнийгээ мэдээллийн салбарт нэвтрүүлэх, тухайн салбарт ажиллаж байгаа ажиллагсдын аюулгүй байдал, мэдээлэл авах эрхийг баталгаажуулан, хуулийн хүрээнд эрхзүйн орчныг сайжруулах зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.