Гарьд Б.Гантогтох “Чамин алт” гэх Хятадын алтны компанид захирлаар ажиллаж, Сэлэнгийн бугант тосгоныг сүйрүүлж байна

2012/10/29
Share |
Хүмүүс:
Гарьд Б.Гантогтох “Чамин алт” гэх Хятадын алтны компанид захирлаар ажиллаж, Сэлэнгийн бугант тосгоныг сүйрүүлж байна

 МУГТ, Улсын гарьд, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо бөхийн анхны дэлхийн аварга Баянмөнхийн Гантогтох сүүлийн үед зодог шуудагаа костьюм, зангиагаар сольж албан төрхөнд ороод удаж буй. Улсын баяр наадамд гурав үзүүрлэж, 11 удаа шөвгөрсөн тэрбээр нэг хэсэг чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан ч өөрийн хүсэлтээр ажлаа өгч бөхийн спортоо орхисон. Үүнийгээ хүргэн ах А.Сүхбат зодог тайлсантай холбон тайлбарласан ч үнэн хэрэгтээ тэрээр улс төр сонирхохын хажуугаар өөрийн хувийн бизнест хөл тавьж хувийн амбицаа тодорхойлсон ажээ. Тэгвэл гарьд Б.Гантогтох “Чамин алт” гэх Хятадын алтны компанид захирлаар ажиллаж, Сэлэнгийн Бугант тосгонд эзэн суусан байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд “Толгойт 1” нэртэй “Монголросцвентмет” нэгдлийн хуучин алтны орд байдгийг  Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Чамин алт” гэдэг компани эзэмшдэг болсон цагаас Монголын талын захирлаар нь Б.Гантогтох гарьд ажиллаж байгаа юм байна. Тэрбээр сүүлийн дөрвөн жилийн турш “Чамин алт” гэдэг компанийг удирдан ажиллаж байгаа бөгөөд  өнгөрсөн 6 сард Бугант голд цутгадаг толгойт голын эх дээр байрлах уг алтны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан юм байна. Гэвч Монгол хүн бүхний эчнээ танил эрхэм хүнээр нүүр царай болгосон уг компаний ажил нэг ч өдрөөр тасалдаагүй үргэжилжээ. Нутгийн иргэдийн гомдлыг барагдуулах, хууль сахиулах гэж шалгалтаар ирсэн албаныханыг Б.Гантогтох гарьд угтан авч найрсаг зангаар зочлон өнгөрөөдөг бөгөөд олборлолт огт хийгээгүй харин хэдэн сарын турш өдөр шөнөгүй нөхөн сэргээлт хийж байгаа хэмээн хүчээр шахам ойлгуулаад өнгөрөөдөг аж. Гэтэл бөхөө дээдэлдэг, бөхчүүдээ хүндэтгэдэг Монгол түмнийхээ итгэл сэтгэлийг урвуулан ашиглаж, алтанд шунасан хятадуудын гар хөл нь болчихоод газар нутаг, уул ус, гол горхио сүйтгүүлж, сүйрүүлж буй нь дэндүү эмгэнэлтэй.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.