Тэнгэрлэг Сумочдын гэрбүл

2012/10/29
Share |
Тэнгэрлэг Сумочдын гэрбүл

Тэнгэрлэг Сумочдын гэрбүлийг танилцуулж байна.

Их аварга Д.Дагвадорж урьд хожид Монголчуудын үзэж байгаагүй нижгэр хурим хийж байсан билээ. Их аваргын гэргий Гомбоцэрэнгийн Тамир гэгч бүсгүй Германд дээд боловсрол эзэмшсэн нэгэн. Аваргыг нэг нүдээрээ ч хардаггүй шахам байсан Тамир нэг л өдөр Дагваагийн "уран аргад" унажээ. Тэр үед Г.Тамир Германд сурч байсан юм билээ. Тэгээд л шинэхэн залуус Герман Японоос утас, и-мэйлээр тогтмол захиа шидэцгээж, амралтын үеэр бие биедээ ирж очсоор дотноссон гэлцдэг. Их аваргынх одоо хоёр хүүхэдтэй. Охиных нь дараа хүү төрүүлж өгсөн Тамирыг их аваргад тэнцэх эхнэр гэж хүмүүс үнэлдэг юм билээ.
Их аварга Д.Дагвадорж урьд хожид Монголчуудын үзэж байгаагүй нижгэр хурим хийж байсан билээ. Их аваргын гэргий Гомбоцэрэнгийн Тамир гэгч бүсгүй Германд дээд боловсрол эзэмшсэн нэгэн. Аваргыг нэг нүдээрээ ч хардаггүй шахам байсан Тамир нэг л өдөр Дагваагийн
Японы мэргэжлийн сумогийн ертөнцийг нэг хэсэг шуугиулж явсан "мэхний их дэлгүүр", Кёкүшюзан Д.Батбаяр хоёр улс дамнан анхны эхнэр П.Буянбилэгтэйгээ сүр дуулиантай хуримлаж байсан хосууд нэлээдгүй хугацаанд хамт амьдарч, хоёр хүүхэдтэй болсны эцэст салцгаасан. Сумогоос зодог тайлж, эхнэрээсээ салсан Кёкүшюзан гоонь эрийн амьдралаар амьдарч, олон хүүхэнтэй холбогдсоны эцэст МУГЖ дуучин Т.Баясгалантай хамтран амьдран хөөрхөн хүү, охинтой болсон билээ.
Японы мэргэжлийн сумогийн ертөнцийг нэг хэсэг шуугиулж явсан
Японы мэргэжлийн сумогийн дээд зиндааг эзэгнэж яваа Монгол хөвгүүдийн манлай болж яваа Аварга Хакухо 2010 оны хоёрдугаар сарын 21-нд Токио хотноо хуримаа хийсэн. Түүний эхнэр Саяако хуримаасаа зургаан хоногийн дараа өөрийн төрсөн муж болох Токүшимад 10 мянган хүн оролцсон задгай машинтай парад хийж байсан удаатай. Хосууд нэг хүү, хоёр охинтой. Түүний анхны охин 2007 оны тавдугаар сарын 10-нд мэндэлж байсан бол хосууд 2008 оны есдүгээр сарын 2-нд хүүтэй болж байсан билээ. Хакухо М.Даваажаргалыг япон бүсгүйтэй гэрлэх шийдвэр гаргахад нутаг нэгтнүүд нь тийм ч таатай хүлээж аваагүй билээ. Гэвч тэр япон бүсгүй Монголд айлчилсан хэдхэн хоногтоо бүгдийн бодлыг өөрчилж чадсан юм.

38 настайдаа эзэн хааны цом хүртсэн Н.Цэвэгням Япон улсын иргэн болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр Япон бүсгүйтэй ханилан нэгмөсөн "харьд одсон" билээ. Н.Цэвэгнямын Японы иргэн болох шалтгааныг манайхан дэвжээний эзнийх нь охинтой холбон тайлбарлаж, улмаар дэвжээг нь тэргүүлнэ гэж төсөөлж байсан. Гэтэл их аварга Н.Цэвэгням өөрийн үйлчлэгч бүсгүйтэй нэр холбогдом улмаар нууцхан хуримласан нь ихэд шуугиан тарьсан удаатай. Тэд 2007 оны хоёрдугаар сарын 17-нд өөрөөсөө эгч Кейко хэмээх Япон бүсгүйтэй хуримласан билээ. Хосууд өдгөө охин, хүүтэй.
38 настайдаа эзэн хааны цом хүртсэн Н.Цэвэгням Япон улсын иргэн болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр Япон бүсгүйтэй ханилан нэгмөсөн
Фүжишима дэвжээний маэгашира Шёотэнро хэмээх Д.Нямсүрэн Кёкүтэнхо Н.Цэвэгнямтай худ ураг барилдаж түүний төрсөн дүү Н.Хишигсүрэнтэй Токио хотын нэгэн зочид буудалд хуримаа хийсэн билээ. Хуримын ёслолд Ёкозүна Хакүхо тэргүүтэй 30 гаруй сүмоч болон Монголоос уригдсан зочид нийлээд 350 хүн оролцсон аж. Хосуудын хувьд ирэх жил Монголд хуримын ёслолоо хийхээр төлөвлөсөн гэнэ лээ.

Арлын японд ид хаваа гайхуулан яваа хүчит бөхчүүдийн нэг Харума Фүжи Бямбадорж өнгөрсөн жил М.Баттуул хэмээх энэ сайхан бүсгүйтэй гэрлэж, сүр дуулиантайгаар хуримын зараа тараасан. Японы Ивате их сургуулийг төгссөн түүний эхнэр сэтгүүлч мэргэжилтэй аж. Харума Фүжи Бямбадоржийн залуухан гэргийг дуучин Нарагийн эгч гэдгийг цөөнгүй хүмүүс мэдэх болжээ.

Мооконами Г.Базарсад 2007 онд Н.Одгэрэл гэдэг бүсгүйтэй гэрлэлтээ батлуулж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд хуримаа хийсэн билээ. Тэрбээр хуримын ёслолоо Токио хотноо хийсэн юм. Маэгаширагийн 12 дугаарт бичигддэг Мооконами нэгдүгээр сарын 29-нд Токиод хуримын ёслолоо хийж, Хакүхо, Харүмафүжи тэргүүтэй 240 зочин оролцжээ. Хосууд 2007 онд гэрлэлтээ батлуулсан ч хуримын хуримын ёслолоо хийж амжаагүй байж.

Коорюү Мөнх-Оргил мөн л Одгэрэл гэдэг бүсгүйтэй гэрлэлтээ батлуулж, Г.Базарсадын хуримны дараахан хурим найраа хийжээ. Тэрбээр мөн л Токио хотноо Мооконамигийн хуримын маргааш нь буюу нэгдүгээр сарын 30-ндхийсэн аж. 380 хүн цугласан хуримын ёслолд мөн л Хакүхо, Харүмафүжи тэргүүтэй зочдоос гадна Сүмогийн холбооны ерөнхийлөгч Ханарэгома, Япон улсад суугаа Элчин сайд Р.Жигжид нар хүрэлцэн ирсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.