Жүжигчин Т.Нарангэрэл: Миний зүрх дурлахад бэлэн байна

2012/10/30
Share |
Хүмүүс:
Жүжигчин Т.Нарангэрэл:  Миний зүрх дурлахад бэлэн байна

МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны Нансалын дүрийг бүтээсэн жүжигчин Т.Нарангэрэл олон сайхан уран бүтээлд өөрийн ур чадвараа харуулж яваа залуу жүжигчин билээ. Тэрбээр охинтойгоо амьдардаг бөгөөд анхны сонголтоо алдаа байсан гэж огтхон үздэггүй гэнэ. Жүжигчин бүсгүй өөрийнхөө охиныг бурханаас заяасан бэлэг хэмээн боддог учраас эрч хүчтэй өмнөө тавьсан том зорилготой амьдарч байгаа аж. Ганц бие залуухан бүсгүйн сэтгэлийг эзэмдсэн залуу одоогоор байхгүй байгаа сурагтай. Тэрбээр саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би удаан хугацаанд ганцаараа байлаа. Тиймээс яагаад дурлаж болохгүй гэж. Миний зүрх дурлахад бэлэн байна. Халамжтай, романтик, хэзээ ч уйдахааргүй тийм л залууд өөрийгөө даатгамаар байна” гэжээ.  Дашрамд дуулгахад Нансал өөрийн гэсэн гоё нэвтрүүлэгтэй болохыг мөрөөддөг байна. Сэтгэл дотор байгаа тэр мөрөөдлөө биелүүлэхийг маш ихээр хичээж байгаа гэнэ лээ.   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.