С.Эрдэнэ сайдын эхнэр нь Засаг дарга болж, охин нь орлогч нь болох уу

2012/10/30
Share |
Хүмүүс:
С.Эрдэнэ сайдын эхнэр нь Засаг дарга болж, охин нь орлогч нь болох уу

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болоход cap хүрэхгүй хугацаа үлдлээ. Тэгвэл энэхүү сонгуульд УИХ-ын гишүүн  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн эхнэр, охин, хүү, хүргэн, жолооч зэрэг хамаатан садан нь Баянгол дүүрэгт нэр дэвшжээ. Тодруулбал, С.Эрдэнэ сайдын эхнэр Н.Нинжбадгар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд нэр дэвшиж байгаа бол Эрдэнийн Ганболор наймдугаар хороонд нэр дэвшиж байна. Харин Эрдэнийн Содгэрэл нь намын жагсаалтаар орон нутгийн парламентад нэр дэвшиж байна. Түүний туслахаар нь ажиллаж байсан Т.Сэр-Од гэдэг бүсгүй мөн дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийг төлөөлөхөөр зэхэж байгаа бололтой. Энэхүү мэдээг сонсон жиргээчид, “Хэрэв Баянгол дүүрэгт АН ялбал С.Эрдэнэ сайдын эхнэр нь Засаг дарга болж, охин нь орлогч нь болох байх” гэхчлэн мессэж тарааж байгаа юм. Энэ хэдийгээр тоглоом наргиан мэт боловч үнэн хэрэгтээ эрхэм сайд вант улс байгуулах эхний алхамаа хийж байгаа гэлтэй. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.