Дуучин Б. Амархүү загвар өмсөгч О.Ариунзултай сүй тавьсан уу

2012/10/31
Share |
Хүмүүс: Борхүү Амархүү | 
Дуучин Б. Амархүү загвар өмсөгч О.Ариунзултай  сүй тавьсан уу

Хэдэн сарын өмнө ОХУ-ын Буриад улсын гавъяат жүжигчин, СТА Б.Амархүүгийн “хуримын” талаар мэдээллүүд ар, араасаа хөвөрч байсан билээ. Түүнийг Ольга хэмээх орос бүсгүйтэй гэрлэх гэж байгаа, бүр гурван улс дамнасан найр наадам хийнэ гэх зэрэг мэдээллүүд гарч байсан. Харин түүний аав Н.Борхүү гуай энэ мэдээллийг няцааж, “Миний хүү монгол бүсгүйтэй сууна” гэх тайлбар өгсөн. Тэгвэл дуучин залуу тун удахгүй хуримын зар тараах нь бололтой. Тэрбээр сүүлийн үед загвар өмсөгч Ариунзул гэх бүсгүйтэй болзох болсон тухай ч бор шувуу нисээд байгаа. Тэднийг “Big Fish” уран сайхны кинонд хамтран тоглосноосоо хойш үерхэж эхэлсэн гэх яриа олны дунд жиргэх болсон. Харин дуучин Б.Амархүү “Би одоохондоо хүнтэй суухгүй. Яагаад гэвэл надад төлөвлөсөн ажил маш их байгаа. Би монголынхоо авъяаслаг залуусыг дэлхийд гаргахыг хүсч байна. Тийм ч учраас продюссерийн компани нээсэн. Миний ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд зөвхөн ажил байгаа. Тэгэхээр хүнтэй гэрлэх тухай ямар ч бодол алга. Харин эрт орой хэн нэгэнтэй гэрлэлээ гэхэд миний эхнэр Монгол бүсгүй гэдгийг баттай хэлэх байна” хэмээн тайлбар өгсөн удаатай. Тэгвэл эрхэм уран бүтээлч Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд 2012” тоглолтод шинэ уран бүтээлээ толилуулан дуулахдаа ядам хуруундаа сүйн гэмээр бөгж зүүж олны нүдийг хужирлалаа. Түүнийг харсан үзэгчид “Сүй тавьсан  юм боловуу бөгж зүүсэн байна” хэмээн жиг жуг чих дэлссэн. Мөн дуучин залуу уг тоглолтод оролцохоор ирэхдээ загвар өмсөгч О.Ариунзултай их л дотно яваа харагдсан юм. Ариунзулын хувьд загварын ертөнцөд богино хугацаанд хүч түрэн орж ирсэн ирээдүйтэй нэгэн бөгөөд өмнө нь дуучин Б.Амархүүтэй амрагийн харьцаатай байсан гэнэ лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.