Өмнөговьд аймагт болсон аймшигт ослын гол буруутан хэн бэ

2012/10/31
Share |
Хүмүүс:
Өмнөговьд аймагт болсон аймшигт ослын гол буруутан хэн бэ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Хөх толгой хэмээх газарт өнгөрсөн сард аймшигт хэрэг гарч, “Тэрра энержи” компанийн туслан гүйцэтгэгч, “Поларис” компанийн жолооч гурван эмэгтэй, нэг хүүхдийг гэртэй нь дайрч амь насыг хохироосон. Энэ хэргээс хойш cap гаруйн хугацаа өнгөрсөн ч хэргийг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдээгүй байна. Энэ нь орон нутгийн сонгууль эхэлсэнтэй холбогдуулан улстөржилтийн бай болоод байна.Уг хэргийн улмаас зургаан хүүхэд өнчирч хоцорсон. Гэвч “Тэрра энержи” болон “Поларис” компанийнхан өнчирч хоцорсон ар гэрийнхэнд нь өнөөдрийг хүртэл тусламж дэмжлэг үзүүлээгүй хөсөр хаясан нь хэргийг улстөржүүлэх гол шалтгаан болж буй бололтой. Тэд үүнд аймгийн Засаг дарга бөгөөд АН-ын дарга Б.Бадрааг буруутгаж, талийгаачдын ар гэрийнхэнд анхаарал хандуулалгүй БНСУ-д аялаж зугаалж яваа мэтээр “ТВ-9” телевизийн сэтгүүлч улстөржүүлэн, ташаа мэдээлэл цацаж, нэр хүндэд халдаад буй гэнэ.Тиймээс өнөөдөрӨмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Жамьяанхорол, ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Бат-Эрдэнэ болон аймгийн АН-ын нарийн бичгийн дарга Эрдэнэ-Өрнөх нар хэвлэлийн бага хурал зарлаж бодит мэдээллийг баримтаар өгч, шүүхээр нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдлээ. Жамьяанхоролын хэлснээр тэд талийгаачдын ар гэр болон өнчирч хоцорсон зургаан хүүхдийн ирээдүйн нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг дээрх компанийн удирдлагуудаас албан ёсоор шаардаад багагүй хугацаа өнгөрч буй гэнэ. Нэг удаагийн мөнгөн тусламж төдийгөөр хязгаарлалгүй өнчин зургаан хүүхдийн ирээдүйд ч анхаарал хандуулахаа аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын хувьд тэрбээр мэдэгдсэн. “Тэрра энержи” компанийнхан талийгаачдын ар гэрийнхэнд нийтэд нь дөрвөн сая төгрөгийн тусламж өгснийг сонгуульд хэрэглэхээр буцаан авсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариулснаар, уг мөнгийг Баяндалай сумын Засаг даргад өгсөн юм байна. Харин үүнийг хэн, яагаад буцаан авсныг түүнээс өөрөөс нь асуу хэмээн хэллээ.Мөн аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хувьд өнгөрсөн хавраас хойш зүрхний өвчнөө эмчлүүлж буй бөгөөд хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын “Анам” эмнэлэгт мэс засалд орж, эмчлүүлээд ирсэн аж. Үүнийг нь БНСУ-д амарч, аялаж, зугаалж буй мэтээр гүтгэсэн худал мэдээлэл тарааж буйд харамсаж буйгаа илэрхийлэн, “Анам” эмнэлгийн албан ёсны эмчилгээний бичиг баримтыг сэтгүүлчдэд дэлгэсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.