Гандан буурахгүй топ моделиуд ”Гоёл” наадамд Ц.Мянганбаяраас болж оролцохгүй

2012/11/01
Share |
Хүмүүс:
Гандан буурахгүй топ моделиуд ”Гоёл” наадамд Ц.Мянганбаяраас болж оролцохгүй

Монголын загварын чиг хандлага, загвар өмсөгчдийн чадварыг тодорхойлдог "Гоёл 2012" наадам уламжлал ёсоор зохион байгуулагдана. 1988 оноос хойш жил бүр уламжлал болон явуулж ирсэн уг наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг билээ. Энэ наадам тухайн жилийнхээ хувцас загварын өнгө төрхийг тодорхойлохоос гадна шилдэг топ моделийг шалгаруулдаг юм. Одоогоор Монголд 10 топ модельтой хэмээгддэг. Тэгвэл жил жилийн “Гоёл” наадмын нүүрийг тахалдаг байсан топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа нар дахин “Гоёл” наадамд оролцохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Анхны топ модель гэсэн алдрыг загвар өмсөгч Э.Одгэрэл зүүсэн. Түүний хувьд 1986 оноос загвар өмсч эхэлжээ. Одоо 40 гаруй настай ч тайзан дээр биеэ авч яваа байдал, биеийн галбир нь анх загвар өмсч байсан үеийнхээс нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэдэг юм билээ. Харин загвар өмсөгч Д.Болормаа “Гоёл-2001″ наадмаас топ модель гэсэн алдрыг зүүсэн. Түүнээс хойш монголдоо төдийгүй Азидаа танигдсан загвар өмсөгч болж чадсан юм. Тэрбээр анх оёдолчин байсан гэдэг. Тэгээд 1990 оноос загвар өмсч эхэлсэн нь түүнд чамлахааргүй амжилт авчирсан юм. 30 гаруй насандаа өөрийн загварын агентлагтай болжээ. Одоогоор загварын ертөнцийн хойч үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж явна. Түүний шавь нарын тоо 4000 гаруй болсон агаад дэлхийн загварын ертенцөд цөөнгүй хэдэн шавь нь хүч сорьж байгаа юм. Тэгвэл Монголын загварын “Аварга загаснууд” гэгддэг топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа нар энэ жилээс эхлэн “Гоёл” наадамд оролцохгүйгээр шийдсэн нь хэн бүхний анхааралыг татаж байгаа юм. Toп модель Э.Одгэрэл энэ талаар “Жил ирэх тусам энэ наадмын утга учир нь алдагдаад байна. Зохион байгуулж байгаа Ц.Мянганбаяртай нэр холбогдсон загвар өмсөгчид топ модель болоод байх шиг. Цаашдаа Д.Болормаа бид хоёр “Гоёл” наадамд дахиж оролцохгүйгээр шийдсэн. Гэхдээ Болороо бид хоёр бусад нэр хүндтэй шоунууддаа ордгоороо орно. Жишээ нь “Торго” загварын шоу,  “UB Fashion week” гэх мэтчилэн том шоундаа оролцох болно” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda ЗакладкР¸ спайса спб купить МДМА розовые Пучеж Анти тест на марихуаР½Ñƒ шишки как курить купить морфий Сусуман купить Дурь Гдов Архивы куплю метадон в Донецке | ОбъявлеР½Ð¸Ñ ДНР Купить Гера Кимры Купить трамадоР» в Спас-Кле
IP:141.101.132.208  2018-03-06 12:29:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.