Zaluu.com сайтыг хаахаар болжээ

2012/11/01
Share |
Хүмүүс:
Zaluu.com сайтыг хаахаар болжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэдээлэл харилцаа холбооны газар хамтран Zaluu.com сайтыг хаахаар шийдвэрлэсэн байна. Учир нь О.Магнай тус сайтыг Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 12,1 заалтыг зөрчсөн хэмээн үзжээ. Түүгээр зогсохгүй энэхүү хууль бус үйлдэлийг таслан зогсоох тухай албан бичгийн Оюуны өмчийн хяналтын улсын байцаагчид явуулжээ. Үнэндээ ч Zaluu.com сайт нь бусад редакцитай сайтуудын мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлан тавьдаг бөгөөд өнөөгийн нийгэмд шударгаар өрсөлдөж чадахгүй байгаа нь удаа дараа батлагдаж, байнга хэл ам татуулсаар ирсэн юм. Харин энэхүү хууль бус сайтын увайгуй үйлдэл ийнхүү таслан зогсоогдож байна. Энэхүү хаах шийдвэрийг Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо гаргасан бөгөөд ийм арга хэмжээ авсанаар бусад мэдээлэл хуулбарладаг сайтуудад ч сануулга болно гэж үзэж байгаа аж.  Уг нь Zaluu.com сайтад гаргасан зөрчилөө энэ сарын 22-ны дотор арилгахыг даалгасан ч өнөөг хүртэл зөрчилөө арилгаагүй харин ч өмнөх байдлаараа үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.