Ч.Хүрэлбаатар: АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААГДАХГҮЙ

2012/11/02
Share |
Хүмүүс:
Ч.Хүрэлбаатар: АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААГДАХГҮЙ

УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.

 

- Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Танхимаараа хэлэлцсэн төсвөөс өөр зүйл оруулаад ирлээ гэж Сангийн сайдыгаа Ерөнхий сайд нь шүүмжилсэн тохиолдол хүртэл гарлаа. Сайд нар ажлаа мэдэхгүй байгаагийн нэг илрэл энэ мөн үү?
- Сонгуулийн дараахь жилийн Улсын төсөв бол ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогын суурийг тавих төсөв байдаг. Хэлэлцүүлгийн явцаас харахад шинээр томилогдсон сайд нар өргөн барьсан төсөвтэй гүйцэд сайн танилцаагүй, гэдэс дотрыг ойлгоогүй нь ажиглагдсан. Шинэчлэлийн бодлого нь харагдахгүй л байна лээ. Хоёрт, төсвийн ил тод байх зарчим алдагдаж эхэллээ. Хийх зүйл нь тодорхойгүй байхад нь бөөн дүнгээр мөнгө тавьж батлуулахаар зүтгэж байна. Уг нь одоо мөрдөгдөж байгаа хуулиараа бол болохгүй зүйл. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж хүчээр баталгаажууллаа. Энэ бөөн мөнгөний ард юу нууж байгаа нь ойлгомжгүй байна. Эсвэл бодлого нь тодорхой болоогүй байгаа юм уу. Ил тод тавьчихаад дараа нь ард иргэдээр хэлэлцүүлэх хэрэгтэй шүү дээ. Гуравт, энэ төсөв дээр олон хууль зөрчигдсөн талаар манай бүлгийн албан ёсны байр суурь гарсан. Үүнтэй санал нэг байгаа.

 

- Төсөвтэй зэрэгцээд их хэмжээний бонд гаргах асуудал сөхөгдлөө. Таван тэрбум ам.долларын бонд гаргах нь бодлогын хувьд оновчтой шийдэл байж чадах уу?
- Бондыг хоёр л зорилгоор гаргаж болно. Нэг бол улс орны чанартай том төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, эсвэл төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргадаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол улс орны чанартай томоохон төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкаар санхүүжүүлэх ёстой. Гэтэл яригдаад байгаа таван тэрбум ам.долларын бонд нь Хөгжлийн банкны ч биш, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх ч биш, бүр тусдаа бонд гаргах тухай яриад байна. Зөв зүйл биш ээ. Төсөвт тусгаж хийх гэж байгаа бол төсөвтөө суулгаад, төсвөө батлуулаад, төсвийн алдагдлаа санхүүжүүлэх бондоо гаргаж болно. Эсвэл Хөгжлийн банкны хуулийн дагуу Хөгжлийн банкаараа л хийх ёстой. Ийм л хоёр замтай. Үүнээс өөр зам байх учиргүй. Хүч түрэмгийлж хууль зөрчиж болохгүй.

 

- Таван тэрбум ам.долларын хүүнд хэдийг төлөх вэ?
- Дунджаар жилийн зургаан хувийн хүүтэй бонд гаргалаа гэвэл хүү нь 300 сая ам.доллар буюу 500 орчим тэрбум төгрөг. Энэ бол бараг л Монгол Улсын иргэн бүрт бүтэн жилийн хугацаанд Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө шүү дээ.

 

- Танаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудлыг асуухгүй байж болохгүй байх. Хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний төслийн анхны хувилбарыг та боловсруулж, УИХ-д оруулж байсан хүн.  Гэрээг өөрчлөх шаардлагыг УИХ-ын гишүүд тавьж байгаа нь зөв үү?
- Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжээд 22 жил болжээ. Энэ тогтолцоог бий болгохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй урьж байсан. Олон жил энэ бодлогоо тууштай явуулсан учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирсэн. Оюутолгойн хувьд яг тухайн үеийн хууль эрх зүйн орчны хүрээнд хөрөнгө оруулагч компани нь өөрсдөө мөнгөө гаргаад ордыг хайж илрүүлсэн. Үүний дараа төр хуульдаа өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн бол төр 34 хүртэл хувийг авна гээд хууль баталсан. Энэ хуулийн дагуу гэрээ хийсэн. Одоо тэр гэрээнийхээ дагуу хамаг ажлаа төлөвлөөд, шахаад явж байх шиг байна. Яг анхны зэсээ гаргах гээд явж байхад нь зарим талаас шүүмжилж, шахаж байгаа нь төслийг зогсооно л гэсэн үг.

 

УИХ-ын хурал даргалагч З.Энхболд гэдэг хүн өнгөрсөн дөрвөн жил Оюутолгой төслийг тасралтгүй шүүмжилж ирсэн. Сая өөрөө хурал даргалах эрх авчихаад төслийг засах хэрэггүй гэж санал өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүмжилж байсан хүмүүс эрх мэдэлтэй болохоороо бүгдээрээ дэмжиж байгааг та бүгд харлаа. Миний хувьд Оюутолгой Монголд хэрэгтэй, Монголын хөгжлийг хурдасгах, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэг байр сууриас хандаж ирсэн. Итгэж ч явдаг. Сөрөг хүчин боллоо гээд миний байр суурь өөрчлөгдөөгүй ээ. Монгол Улсад хэрэгтэй асуудлыг сөрөг хүчин хэдий ч шүүмжлэхгүй. Харин газар дор ортол нь муулж, эсэргүүцдэг бай¬сан хэрнээ эрх мэдэлд хүрэхээрээ дэмждэг болчихсон хүмүүсийг ойлгох¬гүй байна. Оюутолгой дээр миний байр суурь гэвэл ийм л байна даа.

 

- Танаас хувь хүнтэй холбоотой хэдэн зүйл асууж болох уу?
- Бололгүй яахав.  

 

- Өвөрхангайн хоёрыг СЕХ-ноос оруулаад ирлээ. Яг энэ асуудлын дараа Увсын хоёр гишүүнийг эргүүлэн татах нь гэсэн мэдээ хүчтэй явах бол-лоо. Хууль хяналтын байгууллага Увсын хоёр гишүүнийг шал¬гаж, холбогдох хэргийг про¬курор хянаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулж өгөөч?
- Хэвлэлээр бичээд байгаа шиг Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрт Таг¬нуулын ерөнхий газраас хэрэг үүсгээ¬гүй ээ. Прокурорт шилжүүлсэн зүйл огт байхгүй. Үүнийг хатуу хэлье. Саях¬наас бид хоёрт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ гэсэн цуу яриаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлэх боллоо. Бодвол цаанаа ямар нэг учир байгаа биз.

 

- Юу байгаа гэж...?    
- Иргэдийн тархи угаана гэж ярьдаг даа. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог ч гэсэн үг байдаг. Орчин үед мянга биш гурав хэлэхэд хангалттай юм шиг байна лээ. Яг л ийм юм болоод байх шиг байна. Олон янзаар шүүмжилж ард түмнийг дасгаж байгаад дараа нь өөрсдийн хууль бус зүйлийг тулгаж шаардах гэсэн арга юм болов уу гэж бодож байна. Миний хувьд УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхэлж Увс аймгаа олон удаа тойрч, бүх сум, багт хүрч ажилласан. 70 гаруй уулзалт хийж, өдөрт 3-4 цаг л унтаж явсан. Ийм уулзалтыг Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёроос өөр ямар ч нэр дэвшигч Увс аймагт хийгээгүй. Өөрийнхөө тухай хэлэхэд би Увс аймгийн ганцхан суманд хоёроор, бусад бүх сумаас нэгдүгээр байраар буюу хамгийн өндөр саналаар сонгогдсон. Хамгийн олон сонгогчтой Улаангом сумын баг бүрээс би нэгээр гарч ирсэн. Улсын хэмжээний саналаар үзвэл “Ажнай” Д.Бат-Эрдэнээс л 0.4 хувиар бага санал авсан байна лээ. Гэхдээ Өмнө¬говь чинь хүн ам цөөтэй аймаг шүү дээ.

 

Увс аймагт АН-ын хэл ам хийгээд байгаа нэр дэвшигчдийн нэг нь надаас 24 хувь, нөгөө нь 27 хувь буюу 10 мянган сонгогчийн санал дутуу авсан. Ийм байхад ард түмний хийсэн сонголтыг элдэв бусаар гоочлох шаардлага байгаа юм уу. Гэтэл сар хагасын хугацаанд Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрын эсрэг хэтэрхий их хар пиар хийлээ дээ. Ард иргэдийн тархийг угаах нэвтрүүлэг бэлдэж, сонин хэвлэл, интернэтээр захиалгаар бичүүлж байна. Намайг дайрч доромжлох ажил бүр энэ оны эхнээс л эхэлсэн. Мөн ч их мөнгө зарсан байх даа.

 

- Сонгуулийн үеэр мөнгө тараасан нь нотлогдож, туслахууд нь хэргээ хүлээчихлээ гэсэн мэдээлэл цацагдаж байгаа ш дээ?
- Би хоёр бие төлөөлөгч, нэг туслахтай. Нэг бие төлөөлөгч нь Увс аймгийн Өмнөговь суманд насаараа ажиллаж, амьдарч байгаа Батцогт гэж хүн бий. Сумандаа ИТХ-ын дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байсан хүн. Намайг тэр хавийн хэдэн суманд төлөөлөөд явж байдаг. Нөгөө нь Увс аймгийн Улаангомд амьдардаг Чимиддорж гэж залуу байдаг. Гурав дахь нь, Бат-Орших гээд Ленинградад миний төгссөн сургуулийг дүүргэсэн Улаанбаатар хотын хүүхэд бий. Энэ хүмүүсээс хэн нь ч, хаана ч шалгагдаагүй. Тус тусынхаа ажлыг хийгээд явж байна. Хаа хамаагүй, таних танихгүй хүн болгоныг надтай холбож гүтгэж, доромжилж болохгүй байх. Шаардлагатай гэж үзвэл манай гурван туслахаас сэтгүүлчид та бүгд өөрсдөө тодруулна биз дээ.

 

- УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах талаар та юу гэж боддог вэ?
- Түүх яримаар байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ гишүүнтэй холбоотой олон асуудал үүссэнийг та бүгд санаж байгаа байх. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа чуулганы нэгдсэн хуралдааны танхимд “Монголын ард түмний сонголтод хэн ч эрүүгийн хэрэг үүсгэх эрхгүй. ...Өнөөдөр энэ сонголтод эрүүгийн хэрэг үүсгэж байгаа Ерөнхий прокурор, өнөөдөр сонголтод эрүүгийн хэрэг үүсгэж байгаа цагдаагийн байгууллага, дамжаад Засгийн газар. Энэ бүхэн чинь Үндсэн хууль зөрчсөн хариуцлагын асуудал яригдана шүү дээ. ...Энэ ард түмний сонголт, энэ Баянголчуудын хийсэн сонголтыг битгий доромжлооч ээ” гэж хэлж байсан.  

 

Ард түмний сонголтоор биш, эрх баригчдын хууль хяналтын байгууллагын шийдвэрээр УИХ-ын гишүүн болдог жишгийг Монгол Улсад бий болгож эхэлбэл юун ардчилал, юун хүний эрх чөлөө, юун ард түмэн.  Хэрэв ийм бол бүх сонгуульд эрх баригчид л ялна. Дэлхий дээр сонгууль бүрт эрх баригчид ялдаг орон хоёрхон л байгаа шүү дээ. Хойд Солонгос, Куба хоёр.

 

Төрд төлөвшөөд байгаа ард түмэн эцсийн шийд гаргадаг ардчиллын зарчмаасаа Монгол Улс хэзээ ч ухарч болохгүй. Энэ шийдвэрийг сонгуульд ялагдсан хэн нэгэн гомдолтой хүний үгээр, эсвэл хууль хяналтын байгууллагын шийдвэрээр, найз нөхдийн хүрээгээр нөлөөлж, өөрчилж болохгүй. Ард түмний сонголтыг л өөрчлөөд эхэлбэл Монголд дарангуйлал тогтох үндэс суурийг тавина.

 

- Таныг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа болохоор УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, хуралд ч суухгүй байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд их явлаа шүү дээ?
- Зөвхөн би ч биш, манай намын гишүүд бүгдээрээ УИХ-д бүлэг ч үгүй, Байнгын хороо ч үгүй явна. Би Төсвийн байнгын хорооны хуралд нэг удаа орсон л доо. Гэтэл миний үгийг санал гэж авахгүй, санал хураалтад орол-цуулахгүй болохоор ер нь тэр хуралд орох шаардлага байгаа юм уу. Уг нь Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Архангайгаас сонгогдсон Н.Батбаяр хоёрын УИХ-ын гишүүний эрх адилхан байх ёстой биз дээ. Гэтэл эрх баригчид үүнийг ялгаатай байлгаад байна. АН-ын гишүүн нь бүлэгтэй, Байнгын хороотой, Ардын намын гишүүн нь бүлэг ч үгүй, Байнгын хороо ч үгүй. Дээр нь жагсаалтаар сонгогдсон, ард түмний саналаар сонгогдсон гэсэн ялгаа хүртэл байна шүү дээ.

 

- Тэгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанд бол таслах эрхтэй оролцох боломж танай намын бүх гишүүнд байгаа шүү дээ. Танд ч бас бий?
- Бид чуулганы нэгдсэн хуралдаанд орж л байгаа ш дээ. Нөгөөтэйгүүр, одоо бид чинь эрх баригч нам биш. АН манайхаас яльгүй илүү суудал авсан, ажлаа өөрсдөө хийнэ биз дээ. Хийж бүтээх ажлыг эд нар хийх ёстой. Миний хувьд дөнгөж ажлаа авч байгаа хүмүүсийг одоохондоо шүүмжлээд байх шаардлага алга. Зургаан сарын дараа бол би хурц шүүмжлэгч болно. Одоо бол энэ хүмүүс ажлаа хийг. Төрийн ажил хийж үзээгүй олон хүн сайд, дэд сайд болсон. Тэр хүмүүс ажлаа судлаг, мэдэг. Мэдсэн юмаа ажил хэрэг болгохын тулд ажиллаг. Ийм л бодолтой явна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñîëü çàêëàäêà âèäåî Купить закладкР¸ в ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐºÐµ Купить МефедроР½ Рязань Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в РославлРµ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ЛюдиновРµ Как купить спайс на закладкР°Ñ… Реагент в ТатарскРµ ЗакладкР¸ реагент в Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ ÐºÐ¾Ð¼ ЗакладкР¸ лирика в ÐÐ»ÑƒÑˆÑ‚Ð°Ð¾Ñ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся ñïàéñ çàêëàäêîé Купить закладкР¸ кокаин в ÐœÐµÐ¶Ð´ÑƒÑ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐºÐµ ЗакладкР°Ð¼ героина в москве Чем снять ломку в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … Героин в ЛадушкиР½Ðµ Доступ к русдосуР³ ЗакладкР¸ экстази в Льгове ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси спб ЗакладкР¸ спайс россыпь в Ð¨Ð»Ð¸ÑÑÐµÐ»Ñ ŒÐ±ÑƒÑ€Ð³Ðµ êàê êóïèòü ñïàéñ ïî çàêëàäêå Экстази купить ижевск Купить закладкР¸ кокаин в Коряжме Купить героин в Ликино-Д
IP:79.110.28.55  2018-01-12 05:06:35
vladpisun acheter Amphetamine en Brampton ?????????? ?????LSD ЗлатогрР°Ð´ купуват Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин ЗакладкР¸ бошки в Ð¢ÑŽÐºÐ°Ð»Ð¸Ð½Ñ ÐºÐµ Bad Mergentheim Haschisch kaufen Kalkar Heroine kaufen Juterbog Haschisch kaufen сайт в обход блокироР²ÐºÐ¸ Перник купуват MDMA Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ Hashish Kentau sat?p al?n?z Купить ЛСД Булаево ТелеграР¼Ð¼ ветка ??????? Купить бошки в КозьмодРµÐ¼ÑŒÑÐ½ÑÐº Florstadt Kaufen Mephedrin ШирвинтР¾Ñ купить Метадон Купить Шишки в Вытегра Ocsa vasarolni kokain купить План ОтрадноРµ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вРошаль купить Герыч Барыш Waldshut-Tiengen Methadon kaufen Xaxa24 обход Euskirchen Kaufen Sie Ecstasy Tarumizu????? Купить АмфетамР¸Ð½ в Чехов-3 МодафинР¸Ð» s ?????????? СливницР° ÐºÑƒÐ¿ÑƒÐ²Ð°Ð¹Ñ ‚е Метадон Atami????? Купить ЛСД Уральск buy methadone in St. Catharines Amsterdam Koop Cocaine ÐœÐµÑ€Ð¸Ñ‡Ð»ÐµÑ €Ð¸ купуват амфетамР¸Ð½ ????????
IP:91.204.14.206  2018-06-04 20:46:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.