Чингис өвөөд цахим үнэмлэх олгож, төрсөн өдрөөр нь амрахаар болов

2012/11/03
Share |
Хүмүүс: Д Лүндээжанцан | 
Чингис өвөөд цахим үнэмлэх олгож, төрсөн өдрөөр нь амрахаар болов

УИХ-ын чуулганаар Чингис хааны мэндэлсэн өдөр болох арваннэгдүгээр сарын 14-нийг “Монголын бахархалын өдөр” болгон тэмдэглэх асуудлын хэлэлцсэн. Хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Их эзэн богд Чингис өвөөгийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь зөв хэмээн хэлсэн. Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл 11-р сарын 14-д тэмдэглэхийг нилээд хүчтэй эсэргүүцсэний дээр “нэртэйгээр нь  Чингис хааныхаа төрсөн өдрийг баасан ахын төрсөн өдөртэй хамт тэмдэглэж бай,  тавдахь өдөр болгон” гэж эгдүүцсэн. Ийнхүү хэд хоног гишүүд маргалдсаны үндсэн дээр Чингис хааны төрсөн өдрийг “Монголын бахархалт өдөр” хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Мөн хэдэн зуун дамнан судалсан ч эцэслэн тогтоож чадаагүй байсан Тэмүүжиний төрсөн он сар өдрийг нэг мөр болгож цахим үнэмлэх хүртэл гаргалаа.   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.