Хүмүүс: Б Шүүдэрцэцэг | |
Өнөө цагийн Монголын чадалтай эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Б.Шүүдэрцэцэг гоо сайхны мэс заслыг дэмждэггүй нэгэн бололтой. Тэрбээр хүн өөрөө өөртөө таалагдаж байвал болно гэж үздэг аж. Зохиолч Шүүдэрцэцэг саяханы нэгэн ярилцлагандаа: “Хүн ямар ч юманд савныхаа хэмжээгээр хандах юм. Өвчин тусаагүй л бол би биедээ мэс хүргэхийг эсэргүүцдэг. Эв эрүүл сайхан эрхтэндээ мэс хүргэсэн гэдэг миний үзэл бодол, миний оршихуйд хэзээ ч байхааргүй алхам лдаа. Гэтэл миний зураг гарахаар хамраа засуулсан юм байна гэх юм. Мэргэжлийн нүүр будагчаар нүүрээ будуулсны дараа хамар маань зассан юм шиг харагддаг юм байлгүй. Миний хувьд өөрт заяасан ази хамар, ер нь бурхны хайрласан бүхэнд сэтгэл хангалуун явдаг. Гадаад төрхтэйгээ ноцолдоод байх шаардлага байхгүй” хэмээжээ.