Амархүүгийн өнгөрсөн ба одоогийн хайрын түүх

2012/11/06
Share |
Хүмүүс: Борхүү Амархүү | 
Амархүүгийн өнгөрсөн ба одоогийн хайрын түүх

ОХУ-д эх орныхоо нэрийг дуурсган яваа дуучин Б.Амархүү тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо анх удаа эх орондоо хийх гэж байгаа. Тоглолт дөхөх тусам түүнийг тойрсон элдэв мэдээлэл тархсаар байна.  Хамгийн сүүлийн үеийн сенсааци бол түүнийг монгол бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл билээ.  Эл  яриаг Б.Амархүү өөрөө гаргажээ. Саяхан өөрийн найз бүсгүйгээ цахим хуудсаараа дамжуулан танилцуулж  “гэрлэж ч магадгүй” гэсэн үгээ хэллээ. Түүний хайрыг татаж олноос онцгойрсон бүсгүй бол Азийн топ модель О.Ариунзул.

Тэд хамтдаа “Big Fish” онц сонирхолтой  кинонд тоглосон бөгөөд Б.Амархүү найруулагчаасаа “үнсэлцдэг хэсэг гаргаад өгөөч” гэж хичнээн гуйгаад ч бараагүй гэсэн. Учир нь дуучин залуу хайр дурлалдаа умбаж яваа залуу хүний хувьд, мөн ирээдүйн гэргий гэж бодож буй бүсгүйтэйгээ дурсамжит үеэ үлдээхийг хүссэн аж. Даанч харамсалтай нь энэ хүсэл нь киноны үйл явцад авцалдахгүй байсан тул түүний мөрөөдөл талаар болсон гэсэн.  Ер нь дууч залуу маань хайр сэтгэлээр хөглөгдөж явдаг нэгэн.
 Тэрээр анх Буриад улсын театрт  ажиллаж байхдаа нэгэн бүсгүйд дурлан нэг хэсэг хамтдаа амьдарсан аж.. Харин найз бүсгүй нь түүнийг хуурч. Хууртсан залуу орцноос нь “намайг хэн болохыг хараарай, үзүүлээд өгнөө гэж хэлээд гарч”  Дурлалт бүсгүйдээ хаягдсан найзыгаа өрөвдсөн буриад залуус Б.Амархүүд автобусны билет худалдаж авч өгөн Москва явуулсан нь амжилтых нь гараа байсан гэдэг. Удаач үгүй Оросын алдарт  “Премьер-министр” хамтлагийн гоцлол дуучин болж нэр алдар нь бүх орос даяар түгсэн ч тэрэр өнөөх сэхүүн зантай найз бүсгүйтэйгээ эргэж уулзаагүй гэсэн. Ингэж л дууч залууг анхны бүтэлгүй хайр нь од болгожээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
oogii mash shn hosud bn amjilt
IP:112.72.13.84  2014-08-08 18:04:07
fgdsrkhdjj goy shvv
IP:112.72.13.158  2014-10-30 20:47:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.