4 нөхөр сольсон Засаг дарга .төр түших нь юу л бол

2012/11/12
Share |
Хүмүүс:
4 нөхөр сольсон Засаг дарга .төр түших нь юу л бол

Засаг даргын суудлаасаа нэг ч өдөр холдож чаддаггүй “Баянгол” дүүргийн засаг дарга Л.Амгаланг ажилаа муу хийдэг,ааш муутай гэж хамт олон нь дүгнэдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Засаг даргын зөвлөлийн хурлаар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах саналыг хүргүүлсэн ч аз болж дэмжигдээгүй.Төрийн ажил нь ийнхүү эмх замбараагүй байдагтай адил,түүний хувийн амьдрал ч гэсэн тийм ч эмх цэгцтэй бус гэнэ.40 гарсан энэ насандаа 4 нь ч эрийн цайг чанасан дарга хэзээ заяаны ханьтайгаа учрах бол. Л.Амгалан ажлын гараагаа Хэнтий аймгийн Мөрөн сумын ерөнхий зоотехникчээр эхэлсэн. Анхны гэр бүлийн хүн болох Хишигдэлгэртэйгээ Хэнтийд гэр бүл болсон байдаг. Анхны бизнесээ Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд ТҮЦ ажилуулснаар эхэлсэн. Улмаар нөхөр хүүхдийн хамт хотод шилжин ирж дараа нь нөхөр Хишигдэлгэр нь цус харвасны дараагаар хоёр тийш болж салсан. 1990-ээд оны эхээр бусдын адилаар Бээжин-Москва руу ганзагын наймаанд явж эхэлсэн байна.Энэ үедээ хоёр дахь нөхөр буюу арван жилийн найз Дугаржавтай гэр бүл болжээ. Дугаржав нь Нийслэлийн Засаг дарга, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралттай дотнын найз нөхөд, нэг ангийн хоёр, Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Хэнтийд МАХН-ын хороонд зааварлагч, эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж байсан Л.Амгалан дарга гэнэтхэн үзэл бодлоосоо ухарч хувийн эрх ашгийг харж АН-д элсэв.Улмаар Ж.Наранцацрапт агсныг Засаг даргаар ажиллаж байх үед хоёр дахь нөхрийнхөө татаасаар 1997-2002 онд “Улаанбаатар сан”-гийн даамал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Улмаар Л.Амгалан дарга гурав дахь гэр бүлээ зохиосон байна. Одоо дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Зоригтой хамтран амьдарч байгаа гэдгийг дүүргийнхэн ярьж байгаа төдийгүй ИТХ-ын төлөөлөгч, Н-тэй дотно харилцаатай тухай жиг жуг яриа гадуур тархжээ.Өнгөрсөн зун АНУ, Вьетнамаар Н-тэй хамт зугаалж, Монголын энергийн төвд хамт олонтойгоо очихдоо мөргөл хийж буй залуутай олны өмнө ил цагаан тэврэлдэж олны нүдний зугаа болж байсан тухай хүртэл бүгд л ярих юм байна шүү дээ. МАХН-аас АН-д буцаад МАХН-даа буюу одоо МАН-ын гишүүнчлэлтэй яваа Л.Амгалан дарга “нам солих, нөхөр солих” гэдгийг үзүүлээд өгдөг нэгэн ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.