У.Тамир: Вебсайтуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тодорхой хэмжээний шалгуур тавина

2012/11/06
Share |
Хүмүүс:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газрын улсын байцаагч нар зохиогчийн эрх, түүнтэй хамаарах эрхийн тухай болон шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн нэр бүхий сайтуудыг хаалгах дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, тус хорооноос өнгөрөгч долоо хоногт хууль зөрчсөн гэх сайтуудыг хаасан билээ. Тэгвэл энэ асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга У.Тамиртай ярилцлаа. 

-Ер нь нэр бүхий сайтуудыг хаах шийдвэрийг хэзээнээс гаргасан бэ. Өмнө нь ямар нэгэн байдлаар сануулга өгсөн үү?

-Зохиогчийн эрхийн талаархи хуулийн тодорхой заалтууд олон улсын гэрээ конвенц зөрчигдсөн, шударга өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр нэр бүхий веб сайтуудыг хаах улсын байцаагчийн дүгнэлт гаргасан талаар Оюуны Өмчийн газраас болон Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас хүсэлтүүд манайд 10-р сарын сүүлчээр ирүүлсэн. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25-р зүйлд энэ талаар тодорхой заасан байгаа, хууль зөрчсөн нь тогтоогдсон нөхцөлд зөрчилтэй вебсайтуудыг хаах үүргийг интернэтийн үйлчилгээ эрхлэгч, түгээгч байгууллагуудад хүлээлгэсэн байдаг. Тиймээс ХХЗХ-оос “интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хуулиар оноогдсон үүргээ биелүүлээч ээ” гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Үүний дагуу өнгөрөгч долоо хоногт вебсайтуудыг хаасан байгаа.

-Танай вебсайтыг ийм үндэслэлээр хаана хэмээн тухайн байгууллагад нь танилцуулсан уу?

-Хаагдсан сайтуудын хувьд гадаадад байршуулсан байсан тул эзэн, хаяг нь тодорхойгүй, манайд бүртгэлгүй сайтууд байсан. Тиймээс тухайн сайтуудын “харилцах” гэсэн хаягаар нь оюуны өмчийн зөрчилтэй байгаа талаар хуулийн заалтуудыг тодорхой хэлж, зөрчлөө арилгах талаар албан бичгийг имэйлээр нь хаахаасаа өмнө явуулсан. Хариуд нь таван газраас “яг юуг зөрчсөн гэж үзээд байгаа юм бэ, бид хууль зөрчөөгүй” гэсэн, түүнчлэн “битгий хааж боох гээд бай” гэсэн утга бүхий хариунууд ирсэн байсан. Зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргасан улсын байцаагчидтай холбогдох, очиж уулзах хаяг, утас зэргийг дахин явуулсан боловч зөрчлөө арилгаагүй. Тиймээс хаах, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан. 

-Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дүгээр заалтыг зөрчсөн хэмээн Залуу.ком-ыг хаасан.Гэвч тус сайт тухайн линк үүсгэгч сайттай хамтран ажилладаг хэмээн мэдэгдсэн байсан. Энэ талаар тайлбар өгөөч.

Залуу.ком сайтыг оюуны өмчийн зөрчилтэй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт ирсэн, өөрсдөө зөрчлөө арилгасан гэсэн боловч одоог болтол энэ талаар Оюуны Өмчийн газраас энэ талаар тодорхойлолт ирээгүй байгаа. Үүнээс гадна ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлт ирсэн. Энэ сайт бусад сайтуудын холбоосыг өөрийн сайтдаа байршуулж, өөрийн нэр хаягийн лого дор тухайн хуудсуудыг гаргаж байгаа нь бусад сайтын мэдээллээр залуу.ком хандалтаа өсгөж байгаа үйлдэл болж байна, энэ нь нь шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэж үзэхэд хүргэсэн. 

Өнгөрөгч тавдугаар сард ОӨГ, ХХЗХ хамтран “Вебсайтуудын бизнесийн орчинг яаж сайжруулах вэ” сэдэвт семинар хэлэлцүүлэг явуулсан. Тус семинараар энэ асуудал сөхөгдөж, бусад вебсайтуудаас зөвшөөрөл авалгүйгээр линк байршуулж өөртөө хандалт авах нь шударга өрсөлдөөний зарчимд нийцэх үү гэдэг асуудал яригдсан. Тухайн үед залуу.ком сайтын удирдлага, ажилтнууд ч семинарт сууж байсан. Өөрсдөө болохоор шинэ сайтууд олон нийтэд танигдахын тулд линкээ байршуулдаг гэж тайлбарлаж байсан боловч бусад сайтууд тийм хүсэлт тавиагүй гэж байсан. Тэгээд хэрэв тийм хүсэлт байдаг бол заавал гэрээ байгуулах ёстой, шууд зөвшөөрөлгүй тавьж болохгүй гэдэг хууль зүйн үндэслэл ярьсан боловч өнөөдрийг хүртэл энэ зөрчлөө гаргасаар л байсан шүү дээ.

-Хаах дүгнэлт гарсан байхад одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулаад байна гэсэн үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Залуу.ком сайтын хандалтыг одоогоор зогсоосон байгаа. Өөрсдөө энэ үйлдлээ тайлбарласан мэдэгдлийг гадаадын хост дээр байршуулсан байна лээ. Ямар нэгэн тайлбар тавих нь нээлттэй гэж үзсэн учраас энэ тайлбар мэдэгдэлд нь бол хандаж болж байгаа.

-Хэрэв вебсайтууд цаашдаа хууль зөрчсөн үйл ажиллагаагаа явуулаад байвал яах вэ. Ер нь дахиж хяналт шалгалт явуулах уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээх сурталчилахгүй байхыг хориглосон асуудлууд, жишээлбэл садар самуун, хүчирхийлэл, террозимыг сурталчилахгүй байх гэх мэт заалтууд байдаг. Энэ нь Монгол Улсын тодорхой хуулиудад тусгагдсан байдаг бөгөөд эдгээр заалтуудыг хэрхэн мөрдөж байгаад, зөрчсөн гэдгийг тогтоодог байгууллагуудыг мөн хуулиар тодорхойлсон байдаг. Тэгэхээр хяналт хэрхэн тавих, шалгалт явуулах эсэхийг хуулиар эрхийг нь олгосон тухайн байгууллагууд, тухайлбал ОӨГ, ШӨХТГ зэрэг байгууллагууд мэднэ. Манай байгууллагын хувьд хууль зөрчсөн байна гэдгийг тогтоодог байгууллага биш ч хууль зөрчсөн гэдгийг эрх бүхий байгууллагууд нь тогтоож, тэр нь үндэслэлтэй байвал манай хороо бас оролцдог юм. Өөрөөр хэлбэл хуулийг мөрдөж ажиллахыг зохицуулалтын нөхцөл шаардлагаараа тавьдаг юм. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн садар самууныг сурталчилж байсан заазуур.ком гээд сайтыг хааж байсан. 

- Вебсайтуудын үйл ажиллагааны талаар хууль, эрх зүйн орчин байхгүй байна гэж ойлгож болох уу 

-Ер нь бол веб сайтуудын ажиллах эрх зүйн орчин ихээхэн дутмаг л даа. Интернэт дэхь үйл ажиллагааг яаж зохицуулах вэ гэсэн эрх зүйн орчин байхгүй гэж ойлгож болно. Та бүхэн мэдэж байгаа, ер нь интернэт өөрөө их чөлөөтэй хөгжсөн орчин гэдгийг. Гэтэл хэтэрхий их эрх чөлөө өөрөө хууль бус үйлдлүүд гарах, янз бүрийн сөрөг үр дагаваруудыг бас дагуулж байгаа учраас олон улсад ч адилхан одооноос л хэрхэн зохицуулах талаар ярьж, эрх зүйн зохицуулалтуудыг хийж эхэлж байна. 

Манай улс энэ хандлагаар хандаж, эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар ярьж байна. Өнгөрсөн жилээс интернетийн орчинд бизнес хийх чиглэлээр контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулинд нэмэлт орсон байгаа. Энэ дагуу манай хорооноос тоон контентын зохицуулалтын нөхцөл шаардлагыг баталж гаргасан. Энэ зохицуулалтаар хандалт өндөртэй вебсайтуудыг бүртгэхээр байгаа, одоогоор 20 орчим веб сайт манайд бүртгүүлээд байна. Түүнчлэн веб сайтууд сэтгэгдэл үлдээх хэсэгтэй бол үгийн шүүлтүүр хэрэглэх, сэтгэгдэл бичигчийн IP хаягийг нь харуулах, интернетийн үйлчилгээ эрхлэгч нь шүүлтүүртэй үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох гэх мэт зохицуулалтууд тусгагдсан. 

Энэ шаардлагыг хэрэгжүүлэх гэж манай хорооноос веб сайтуудтай нилээд ажиллаж, манайд бүртгэлтэй 20 гаруй вебсайт үгийн шүүлтүүрт холбогдсон боловч ихэнх нь буцсан байна лээ. Тиймээс веб сайтуудын зүгээс хуулиа мөрдөх, тавигдаж байгаа шаардлагыг хангаж ажиллах, ёс зүйтэй байх нь өөрсдийнх нь бизнесийн хөгжилд нөлөөлнө гэдгийг ойлгож, энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг дэмжиж ажилламаар байна. Сенсаацласан сэтгэгдэл тавьж хандалт ихэсдэг гэсэн ойлголтоосоо салж, бусад улсад интернет ашигласан шинэ шинэ бизнес бий болж байгааг ойлгож харж чадвал өөрсдийнх нь бизнес зөв чиглэлээр хөгжиж болох юм гэдгийг мэдэрмээр банйа. 

-Вебсайт эрхлэгч байгууллагуудтайгаа хамтарч ажилладаг уу? 

-Өнгөрөгч таван сард хийсэн хэлэлцүүлэгээр хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн шийдвэрт хүрсэн. Тэгээд Мэдээллийн сайтуудын ассоциаци ТББ, Вебсайтуудын холбоо ТББ-ийн төлөөлөл, ШӨХТГ, ОӨГ, ХЗЯ, ХХЗХ хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн хүрээнд веб сайтуудын бизнесийн орчинг хэрхэн сайжруулах вэ гэдэг гарцуудыг хамтран ярьж судлаж байгаа бөгөөд эхний ээлжинд Зохицуулах хорооноос гаргасан нөхцөл шаардлагыг хангах гээд үзье, дараа нь энэ зохицуулалтыг сайжруулах алхамуудыг бодож хийе гэх мэтээр ярилцаж тодорхой ажлуудыг хийж байгаа. 

-Одоо тэгвэл зохиогчын эрхийн зөвшөөрөлгүй гэх мэт энэ “хулгайг” яаж зохицуулах вэ?

-Хамгийн түрүүнд эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ажиллах ёстой байх. Ялангуяа мэдээллийн хэрэгслээр ажиллаж байгаа вебсайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтган үзэж, хуулинд оруулах нь зөв юм. Шинээр батлагдахаар яригдаж байгаа хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд энэ талаар тусгах шаардлагатай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл вебсайтуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тодорхой хэмжээний шалгуур тавигддаг байх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай болж байна. 

Харин хууль зөрчсөн тохиолдолд хэрхэн ажиллах процедурыг тодорхой болгох, техникийн дэвшил, боломжуудыг яаж ашиглах асуудлыг манай хороо өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд судалж үзэж, зарим зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл домэйн нэрийн зохицуулалтыг хийх, мөн хаана шүүлтүүрийг тавих вэ ч гэдэг юмуу, хэрэглэгчдэд ямар үйлчилгээ санал болгодог байх вэ ч гэдэг юмуу. Ер нь энэ удаагийн хууль зөрчсөн сайтуудыг хааж байгаа нь цочроо өгөх, хариуцлага тооцох болно гэдгийг бас сануулж байгаа юм. 
Үүнээс гадна холбогдох төрийн байгууллагуудтайгаа уялдаа холбоотой, нэгдсэн нэг ойлголттой ажиллах, хамтарч ажиллах процедураа тодорхой болгох, илүү нээлттэй болгох шаардлагатай байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. 

Л.Тамир

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
GuestAgela guest test post bbcode html http://temresults2018.com/ simple
IP:46.161.9.63  2018-03-14 11:48:08
Direct Lenders personal loans for veterans personal loan emi installment loans urgent payday loans
IP:46.161.9.61  2018-03-15 00:17:11
Easy Payday Loan installment loans get personal loan installment loans installment loans
IP:178.159.37.112  2018-03-20 19:05:55
Online Loan payday loans st louis installment loans for bad credit direct lender installment loans installment loans
IP:178.159.37.112  2018-03-24 04:45:16
Bad Credit emergency loans for veterans cash loans chicago cash advance payday loans online payday loans online instant approval
IP:178.159.37.112  2018-03-26 02:09:33
Loan Cash installment loans for bad credit installment loans installment loans online installment loans
IP:46.161.9.61  2018-03-27 01:35:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.