Хятадын Засгийн Газар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйхыг шаарджээ

2012/11/07
Share |
Хүмүүс: Э Бат-Үүл | 
Хятадын Засгийн Газар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйхыг шаарджээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрөгч сард Сүхбаатар дүүрэгт байрлах Лениний хөшөөг буулгах шийдвэр гаргаж, ажил хэрэг болгосон билээ.

 

Энэхүү“ёслол”-ын үеэрээ хотын дарга “Хятадын Коммунист нам олон сая хүний амийг хядсан…” хэмээн хэлсэн юм.Уг үгийг  БНХАУ-ын Засгийн Газар ихэд буруушааж буй гэнэ.

 

БНХАУ-аас  Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун  Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа Хятадын Засгийн газрын даал­гавраар яваагаа мэдэгдэж, “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед танай улс байтугай барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээгээд Э.Бат-Үүл даргын хэлсэн үгний талаар Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг шаарджээ. Мөн  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг албан ёсоор уучлал гуйх ёстой хэмээн шаарджээ. Сүүлийн 20-оод жил Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь Монгол Улсын болон Ардчилсан намын дотоод хэрэгт оролцож байгаагүй  бөгөөд бүрэн эрх, тусгаар тогтнолд нь үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн гэдгээ ч  онцолсон аж.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яам Бээжинд суугаа Монгол улсын Элчин сайдын яаманд энэ талаар албан шаардлага хүргүүлсэн байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.