Манай улсын 750-800 мянган хүн өлсгөлөн явдаг

2008/05/10
Share |
Хүмүүс:
Манай улсын 750-800 мянган хүн өлсгөлөн явдаг

Монгол Улсын хүн амын 30 орчим хувь нь буюу 750-800 мянган хүн ядуу, хүнсний хомсдолтой, бүрэн хооллож чадахгүй байна гэсэн судалгааг Тагнуулын Ерөнхий газраас УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд гаргаж өгчээ. Дэлхийд хүнсний хомсдол нүүрлэж, 100 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа энэ үед манай улс ч хүнсний аюулгүй байдлаа ярилцлаа. Нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос санаачлан, хүнсний чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөллийг оролцуулан өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Б.Мөнхтуяа хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Холбогдох байгууллагуудын нэгтгэсэн судалгаагаар улсын хэмжээнд 720 гаруй хүнсний боловсруулах үйлдвэрт 7,4 мянган хүн ажиллаж, 117,7 тэрбум төгрөгийн бүтзэгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Манай улсын иргэдийн хоол хүнсийг хангахын тулд жилд ойролцоогоор 1,4 сая тонн хүнсний бүтээгдэхүүн шаардлагатайгаас 252 тонныг дотоодын үйлдвэрлэлээс, 700 орчим тонныг импортоор оруулж ирдэг байна. Импортын бүтээгдэхүүнийг нийт 23 боомтоор оруулж ирдэг ч хүнсний бүтээгдэхүүний 40-60 хувьд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа аж. Монголд хүнсний бүтээгдэхүүн хангалттай гэж үздэг байна. Гэвч иргэдийн амьжиргааны төвшингөөс хамааран хүн амын 750-800 мянган хүн нь өдөрт авах илчлэгийн хэмжээгээ хангах хоол хүнс хэрэглэж чаддаггүй байна. Нээлттэй хэлэлцүүлгээс зөвлөмж гарч, цаашид хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлох юм байна. ХХАА-н сайд Ц.Ганхуяг хэлэлцүүлэгт илтгэл тавьсан бөгөөд тэрбээр манай орон мал аж ахуйн орон мөртлөө сүүн бүтээгдэхүүнийхээ 53 хувийг гаднаас хангаж байгаадаа сэтгэл дундуур байгаагаа хэлсэн юм.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Sblqfpnj , https://tentdesmomind.bandcamp .com/album/dating-tell-me-abou t-yourself-examples dating_tell_me_about_yourself_ examples, https://erabptomog.bandcamp.co m/album/dating-standards-in-ko rea dating_standards_in_korea, https://catirily.bandcamp.com/ album/codigos-binarios-traduct or codigos_binarios_traductor,
IP:5.62.154.153  2018-12-13 17:02:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.