Мисс Ч.Содтуяа топ модель болно гэж улайрч яваагүй

2012/11/07
Share |
Хүмүүс: Содтуяа | 
Мисс Ч.Содтуяа топ модель болно гэж улайрч яваагүй

“Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон Ч.Содтуяа “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэж буй. Гэхдээ загвар өмсөгч болгон “Топ модель” гэсэн алдрыг битүүхэндээ хүсэмжилдэг. Харин мисс Содтуяа топ модель болохыг хүсдэггүй гэнэ. Тэрбээр “Манайд топ модель болоогүй ч гэсэн, сайн загвар өмсөгч олон байдаг шүү дээ. Д.Эрдэнэтуяа эгч л гэхэд олон жил загвар өмсч, шавь нараа бэлтгэлээ гээд топ болох гэж зүтгээгүй. Топ модель мөрөөдөх эсэх нь тухай хүний үзэл бодлоос хамаарна. Энэ чинь зөвхөн “Гоёл” наадмын нэг шалгаруулалт шүү дээ. Энэ наадамд оролцсон загвар өмсөгчид л шагнуулах боломжтой. Түүнээс биш, олон жилийн хөдөлмөр, туршлагаараа ялгарах аргагүй. Би “Гоёл-2004” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж байсан. Үүнээс хойш загварын ертөнцөд шигдэж, амжилтын хойноос шунаад “Заавал топ модель болно” улайрч явсангүй” хэмээн нэгэн хэвлэлд дурджээ.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zzz Bieiin haritsaa gej algaa enend x churgur hul tom tolgoitiin romansl haragfajiin teneg avgai.
IP:58.143.76.98  2018-02-08 16:47:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.