Олны анхаарлын төвд байнга өртөж хаана юу хийж яваа нь нүдний өмнө ил байдаг хүмүүс бол урлаг соёл, спорт,загварын ертөнц, улс төрийнхөн юм. Товчхондоо одод буюу олны танил эрхмүүд.Тэр дундаа эдгээр хүмүүсийн хувийн амьдрал тун сонирхолтой бас ээдрээтэй. Энэ удаа олны танил үрийн зулай үнэрлэхээр зэхэж буй бүсгүйчүүдийн тухай өгүүлэе.
“Sound of kiss” хамтлагаас урлагийн карьеараа эхэлж байсан дуучин бол Мино. Хамтлагийн охид нь ээж болж ,Мино урлагтаа үнэнч үлдэн карьераа хөөх болсон. Хаьариш дуугаараа нэг хэсэгтээ л олныг шуугиулсан Мино 10 сард хөл хөөртэй их хурим найр хийсэн.Тэрээр олноо Дамбын Хишгээ гэж алдаршсан Хишигжаргалын том хүү Энхжинтэй гэл бүл болсон бөгөөд хосууд ирэх онд мэндлэх хөөрхөн үрээ тэсэн ядан хүлээж суугаа гэнэ.

“Тусгай салаа”олон ангит кинонд тоглож "Гоёл" наадамд шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан Б.Гэрэлчулуун амьдарлынхаа ханиар бизнесмэн залууг сонгожээ.Мисс Б.Гэрэлчулуун мөн л ирэх онд “маамуулна”.

Гавъяат жүжигчин Т.Баясгалагийн хувилбар “Бага Баясгалан” хэмээгддэг залуу дуучин Чулуунчимэг тун удахгүй анхныхаа үрийн зулайг үнэрлэнэ. Түүний нөхөр нийтийн дууны ертөнцөд хүч төрөн орж ирж буй залуу дуучин Болд билээ.

“Universe best songs”уралдааны иэргүүн байрын шагналтдуучин Ч.Цэлмүүн өвөрмонгол залуутай хуримаа хийж нэлээдгүй шуугиан тариад амжсан.Зуун айл дахь плитаны дэлгүүрийн эзний хүүтэй гэр бүл болсон дуучин Цэлмүүн 2 дугаар сард амаржих гэнэ.

Загварын ертөнцөөс төрсөн хосууд болох “Монгол модель” агентлагийн залуу загвар өмсөгчид болох Төгсөө,Эрдэнэцогт нар тун удахгүй аав ээж болохоор хүлээж сууна.

Телевизийн Юндэн ,Нансалмаа хэмээн олонд танил болсон Оюунгэрэл,Даваа нар ихэр хөвгүүддээ дүү төрүүлж өгөхөөр шийджээ.Нансалмаа ирэх 3 сард төрөх гэнэ.

Их аварга Асашёрюү тун удахгүй хоёр ихэр хүүхдийн эцэг болох гэж буй. Энэ нь тэдний дөрөв, тав дахь хүүхэд болон мэндлэх юм.

3 охин хамтлагийн гишүүд эхнээсээ гэр бүл зохиож Анхмаа хөөрхөн охинтой болсон. Тэгвэл тус хамтлагийн дуучин Ану мөн хөл хүнд болжээ.
